Бос ГэрэлтЗагвар
Бурханы Үгийн баяр хөөр
Бид магадгүй "гэрлийг гэрэлтүүлэх" гэдэг нь хүмүүст итгэл найдвар өгөх эсвэл аз жаргалтай мөчүүдэд нь баярлах гэсэн утгатай гэж бодож болох юм. Эдгээр зүйлс нь мөн ч гэрэл нь хүнд хэцүү нөхцөл байдалд хамгийн тодоор гэрэлтдэг гэдгийг би сурсан. Яг л нарны гэрэл зургаар дүүрэн цонхны хэсэг хэсгүүдээр нэвт гэрэлтэн цацардаг шиг Есүс бидний харанхуй, эмтэрсэн хэсгүүдийг нэвт нэвтлэн, дэлхий даяар гэрэлтдэг.
Харанхуй үеүдэд Бурханд түшиглэх юм бол бид хүчирхэгжиж, Түүний гэрлийг гэрэлтүүлэхээр бэлтгэгдсэн байх болно. Бид дэлхийн гэрэлд ойртох нэгэн арга бол Бурханы Үгийг унших явдал юм.
Магадгүй та ингэж бодож болох юм: Библи уйтгартай, би ойлгодоггүй, бас Надад библи унших цаг алга. Гэхдээ би танаас асуумаар байгаа зүйл нь: "Амьд бөгөөд идэвхтэй" Бурханы Үгийг (Еврей 4:12) уншихаас илүү таны амьдралд үнэнээсээ юу хамгийн чухал байх ёстой гэж вэ? Үүнийг хангалттай хэлсэн гэж би бодохгүй байгаач: Бурханы Үг бүхнийг өөрчилдөг.
.Библи унших нь ажил мэт санагдах ёсгүй. Эндээс бид Бурханы хүчирхэг Үгтэй учирдаг бөгөөд энэ нь Бурханы бидэнтэй ярьдаг арга замуудын нэг юм. Тэгвэл бид яагаад Бурхантай тогтмол харилцаатай байж, Түүнд биднийг босгон байгуулж, цэвэршүүлэх боломжийг олгохыг хүсэхгүй байгаа юм бэ? Нэг хариулт нь: Сатан. Дайсны хамгийн сүүлд хүсэх зүйл бол бид Бурханы үгийг амьдралдаа нэгдүгээрт тавих явдал юм. Тиймээс тэр “архирах арслан мэт тэнүүчлэн гэтэн явдаг” (1 Петр 5:8) бидний анхаарлыг сарниулж, бидэнд худал хэлж, Библийг нэн тэргүүнд тавихгүй байх нь зүгээр гэж мэдрүүлэхийн тулд чадах бүхнээ хийдэг.
Бидний мэдэж байгаачлан гар утас бидний амьдралд хамгийн их анхаарал сарниулдаг зүйлсийн нэг болсон! Гэхдээ та утсаа сайнаар ашиглаж болох нэг арга гэвэл "Та дэлхийн дээрх хамгийн чухал зүйлс болох библиэ өнөөдөр уншиж амжсан уу?" гэсэн сануулга, сэрүүлгийг тавих явдал юм
Бид Библиэ унших нь бидний амьдралын төлөөх 100 хувь Бурханы хүсэл тул хэрэв бид Түүнээс үүнийг өдөр бүр хийхийн тулд биднийг хүчирхэгжүүлээч хэмээн гуйвал Тэр биднийг сонсдог гэдэгт итгэлтэй байж чадна.
Эзэн минь, би Таны үгийг сэтгэл хөдлөн уншдаг болмоор байна, өдөр бүр энэ нь намайг Тан руу улам ойртуулдаг зүйл хэмээн хүсэж уншихыг хүсэж байна. Библиэр дамжуулан бидэнтэй ярьдаг тандаа баярлалаа. Таныг улам илүү таньж мэдэхэд минь туслаач. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Хүмүүс ихэвчлэн "Бурханд ачаагаа өг" гэж хэлдэг. Тэгвэл хэзээ нэгэн цагт та ийнхүү гайхаж байв уу: Би үүнийг яаж хийх юм бэ? гэж. Эмтэрсэн энэ дэлхий дэндүү хүнд хэцүү мэт. Та Есүсийн гэрлийг гэрэлтүүлэхийг хичнээн их хүсэж байгаа ч, та өөрөө тэр гэрлийг харах гэж тэмцэлдэх үед энэ нь ямар байх бол. Энэхүү төлөвлөгөөгөөр бид дэлхий ертөнц хэдий харанхуй мэт санагдсан ч гэсэн бид Есүсийн төлөө хэрхэн гэрэл байх талаар суралцах болно.
More