Бос ГэрэлтЗагвар
Чөлөөлөгд
Донтолт, траума, итгэлгүй байдал, бүтэлгүйтэл. Христийн төлөө гэрэлтэх гэрэл байх гэсэн хүсэл эрмэлзэл дундаа бид хангалтгүй, шаардлага хангахгүй мэт мэдрэмжийг мэдрэх нь амархан байдаг нь гүн гүнзгий, харанхуй нууц байгаад тэр нь бидний зүрх сэтгэл, оюун бодлыг хязгаарлан байнга л бидэнд нууцлагдсан гэм нүглийг маань сануулах үед юм.
Бид эдгээр бараан зүйлсээ хэн ч харж чадахгүй хайрцагт хийх гэж оролддог. Хэрэв эдгээрийг гэрэлд гаргаж ирэх юм бол бидний амьдрал улам дордоно гэж бид айдаг. Хүмүүс "мэдэх л юм бол" миний талаар юу гэж бодох бол гэж бид санаа зовдог. Учир нь Дайсан биднийг урхинд оруулж, гэм нүгэлд маань гинжилсэн хэвээр байлгахыг хүсдэг. Бусад хүмүүсийн юу гэж бодох нь Бурханы бидэнд юу гэж хэлж байгаагаас илүү чухал гэдэгт итгэхийг бидний дайсан хүсдэг.
Гэхдээ Христийн гэрлийг гэрэлтүүлэхэд чинь юу саад болж байгааг чи мэдэх үү? Юу ч биш! Чи нүглээ хэчнээн харанхуй гэж, өөрийгөө хэчнээн эвдэрсэн гэж бодож байгаа бай Есүсийн чамайг гэх хайр үнэхээр өргөн бөгөөд гүн гүнзгий байдаг учраас эмтэрсэн энэ үед чинь ч Тэр таныг ашиглан Өөрийн гэрлийг бусад дээр гэрэлтүүлэхийг хүсдэг.
Нууж байгаа зүйлээ гэрэлд авчир, Эзэн таныг чөлөөлөхийг зөвшөөр. Учир нь юу таныг ичгүүртэй байдалд оруулж байгаа нь хамаагүй та үүнийг ганцаараа үүрч явах шаардлагагүй.
Бурхан таны ямар нүгэл үйлдэхийг тань мэдэж байсан хэр нь сонгосон. Тэр таны эвдэрсэн, эмтэрсэн гэдгийг мэдсээр байсан хэр нь сонгосон. Тэр таны тухай бүгдийг мэдэж байсан ч гэлээ таныг сонгосон. Бурхан таныг хайрлаж, Өөрийнхөө гэрэл болгон дуудсан гэдэг үнэнийг юу ч, бүр юу ч булааж, болиулж чадахгүй.
Бурхан бидэнд “үнсний оронд гоо сайхан”-г өгөхөө амласан (Исаиа 61:3). Таны өнгөрсөн амьдрал таныг Түүнд ашиглагдах эрхгүй болгож чадахгүй. Түүнтэй хамт, Түүгээр дамжуулан та Түүний гэрлийг гэрэлтүүлэхээс ч илүүг хийх чадамжтай
Эзэн, Таны эцэс төгсгөлгүй нигүүлслийн төлөө баярлалаа. Дайсны аливаа худал зүйл Есүсийн нэрээр надаас хол байх болно хэмээн би залбирч байна. Би Таны эсрэг нүгэл үйлдсэнийхээ төлөө танаасаа уучлал эрж байна. Миний гэтэлгэгч, чөлөөлөгч байдгийн төлөө Таныг би магтъя. Намайг уучилж, байгаагаар минь харж, хайрласанд баярлалаа. Таны төлөө гэрэл болж, гэрэлтэж чадахад минь надад туслаач. Миний зүрх сэтгэлийг Өөрийнхтэйгөө адил болгооч. Таны хамгийн сайн тусгал байж чадах, байх хүслийг миний дотор суулгаач. Таныг төлөөлөл болоход минь саад болж байгаа бүхнийг амьдралаас минь зайлуулаач. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Хүмүүс ихэвчлэн "Бурханд ачаагаа өг" гэж хэлдэг. Тэгвэл хэзээ нэгэн цагт та ийнхүү гайхаж байв уу: Би үүнийг яаж хийх юм бэ? гэж. Эмтэрсэн энэ дэлхий дэндүү хүнд хэцүү мэт. Та Есүсийн гэрлийг гэрэлтүүлэхийг хичнээн их хүсэж байгаа ч, та өөрөө тэр гэрлийг харах гэж тэмцэлдэх үед энэ нь ямар байх бол. Энэхүү төлөвлөгөөгөөр бид дэлхий ертөнц хэдий харанхуй мэт санагдсан ч гэсэн бид Есүсийн төлөө хэрхэн гэрэл байх талаар суралцах болно.
More