Дуулал 103:1-12

Дуулал 103:1-12 АБ2013

Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун Дотор минь байгаа бүгд Түүний ариун нэрийг магтагтун. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж, Ач тусыг нь ч бүү март. Тэрээр бүх хилэнцийг чинь уучилж, Бүх өвчнийг чинь илааршуулдаг. Тэрээр амийг чинь мөхлөөс зольж, Чамд хайр энэрэл ба өршөөлийн титмийг зүүлгэдэг. Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулд Тэрээр амьдралыг чинь сайнаар хангадаг. ЭЗЭН дарлагдсан бүхний төлөө Зөвт үйлс болон шүүлтүүдийг үйлддэг. Өөрийн замыг Мосед, Үйлсээ Израилийн хөвгүүдэд Тэрээр мэдүүлсэн. ЭЗЭН өрөвч, нигүүлсэнгүй, Уурлахдаа удаан, Хайр энэрлээр элбэг баян. Үргэлжид тэмцэлдэхгүй, Уураа ч Тэрээр мөнхөд хадгалахгүй. Хилэнцэд минь тааруулан Хандаагүй билээ, Тэрээр бидэнд Гэм буруугаар маань ч Хариулаагүй билээ, бидэнд. Учир нь тэнгэр нь газрын дээгүүр өндөрт байдаг шиг Түүнээс эмээгчдэд энэрэл хайр нь агуу их. Өрнө нь дорноос хол байдаг адил Гэмт үйлдлийг маань биднээс Тэрээр тийн холдуулсан.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна