Дуулал 103

103
Бурханы сайн сайханд талархахуй
Давидаас.
1Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун
Дотор минь байгаа бүгд
Түүний ариун нэрийг магтагтун.
2Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж,
Ач тусыг нь ч бүү март.
3Тэрээр бүх хилэнцийг чинь уучилж,
Бүх өвчнийг чинь илааршуулдаг.
4Тэрээр амийг чинь мөхлөөс зольж,
Чамд хайр энэрэл ба өршөөлийн титмийг зүүлгэдэг.
5Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулд
Тэрээр амьдралыг#103:5 магадлалт хувилбар амьдралыг минь чинь сайнаар хангадаг.
6ЭЗЭН дарлагдсан бүхний төлөө
Зөвт үйлс болон шүүлтүүдийг үйлддэг.
7Өөрийн замыг Мосед,
Үйлсээ Израилийн хөвгүүдэд
Тэрээр мэдүүлсэн.
8ЭЗЭН өрөвч, нигүүлсэнгүй,
Уурлахдаа удаан,
Хайр энэрлээр элбэг баян.#Иак 5:11
9Үргэлжид тэмцэлдэхгүй,
Уураа ч Тэрээр мөнхөд хадгалахгүй.
10Хилэнцэд минь тааруулан
Хандаагүй билээ, Тэрээр бидэнд
Гэм буруугаар маань ч
Хариулаагүй билээ, бидэнд.
11Учир нь тэнгэр нь
газрын дээгүүр өндөрт байдаг шиг
Түүнээс эмээгчдэд энэрэл хайр нь агуу их.
12Өрнө нь дорноос хол байдаг адил
Гэмт үйлдлийг маань биднээс
Тэрээр тийн холдуулсан.
13Эцэг хүн хөвгүүдээ өрөвддөгийн адил
ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг.
14Учир нь хэлбэр дүрсийг маань Тэрээр мэддэг.
Биднийг тоос шороо гэдгийг санаж байдаг.
15Хүний хувьд, өдрүүд нь өвс ногоо адил.
Хээрийн цэцэг шиг тэрээр дэлгэрнэ.
16Салхи үлээгээд өнгөрөхөд
тэр үгүй болох бөгөөд
Тэр газар ч түүнийг эс танина.
17Харин ЭЗЭНий хайр энэрэл
Түүнээс эмээгчдийн дээр
Мөнхөөс мөнхөд болоод
Түүний зөвт байдал
Хөвгүүдийн хөвгүүдэд байна.
18Энэ нь Түүний гэрээг сахигчдад,
Түүний заавруудыг
биелүүлэхээр санагчдад юм.
19ЭЗЭН сэнтийгээ тэнгэрт залсан бөгөөд
Түүний хаанчлал бүхнийг захирдаг.
20Үгийнх нь дуу хоолойг даган
Үгийг нь биелүүлдэг, хүч чадалтай,
Түүний тэнгэрэлч нар аа,
ЭЗЭНийг магтагтун.
21Түүний хүслийг биелүүлэн
Түүнд үйлчилдэг,
Түүний түг түмд та нар
ЭЗЭНийг магтагтун.
22Түүний захиргаа бүх газарт буй
Түүний бүх бүтээл ээ,
ЭЗЭНийг магтагтун.
Сэтгэл минь ээ,
ЭЗЭНийг магтагтун.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 103: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү