Исаиа 60:1-5

Исаиа 60:1-5 АБ2013

Бос, гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, ЭЗЭНий алдар чиний дээр мандаж байна. Үзэгтүн, газрыг харанхуй, Хүмүүсийг гүн харанхуй бүрхэнэ. Гэвч ЭЗЭН чиний дээр мандаж, Алдар нь чиний дээр үзэгдэнэ. Үндэстнүүд гэрэл уруу чинь, Хаад мандах туяа уруу чинь ирнэ. Хараагаа өргөн эргэн тойрноо харагтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Хөвгүүд чинь алс холоос ирнэ. Хажууд нь охид чинь тэврүүлэн ирнэ. Чи харж, сүрдэн гэрэлтэх бөгөөд Далайн баялаг чинийх болж, Үндэстнүүдийн хөрөнгө чамд ирэх учир Зүрх чинь чичрэн баясна.