ИСАИА 60:1-5
ИСАИА 60:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Бос, гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, ЭЗЭНий алдар чиний дээр мандаж байна. Үзэгтүн, газрыг харанхуй, Хүмүүсийг гүн харанхуй бүрхэнэ. Гэвч ЭЗЭН чиний дээр мандаж, Алдар нь чиний дээр үзэгдэнэ. Үндэстнүүд гэрэл уруу чинь, Хаад мандах туяа уруу чинь ирнэ. Хараагаа өргөн эргэн тойрноо харагтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Хөвгүүд чинь алс холоос ирнэ. Хажууд нь охид чинь тэврүүлэн ирнэ. Чи харж, сүрдэн гэрэлтэх бөгөөд Далайн баялаг чинийх болж, Үндэстнүүдийн хөрөнгө чамд ирэх учир Зүрх чинь чичрэн баясна.
ИСАИА 60:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
“Бос, гэрэлт. Учир нь чиний гэрэл ирж, ЭЗЭНий цог жавхлан чиний дээр мандаж байна. Үзэгтүн, газрыг харанхуй бүрхэн, гүн харанхуй хүмүүсийг хучсан. Гэвч ЭЗЭН чиний дээр мандан, Түүний цог жавхлан нь чиний дээр үзэгдэнэ. Үндэстнүүд чиний гэрэл уруу, хаад нь чиний мандах туяа уруу ирнэ. Нүдээ өргөн орчин тойрноо харагтун. Тэд бүгдээрээ цуглан, чам дээр ирж байна. Чиний хөвгүүд алс холоос ирнэ. Чиний охид гар дээр тэврүүлэн ирнэ. Чи харж, царай чинь гэрэлтээд, чиний зүрх хөдлөн, баясна. Яагаад гэвэл далайн баялаг та нарынх болж, үндэстнүүдийн хөрөнгө чамд ирнэ.