Эцэж туйлдсан хүн бүрд зориулав: Бурхан надтай хамтЗагвар

All Who Are Weary: God Is With Me

8-с 8 дахь өдөр

Хөндийд ч Бурхан надтай хамт байдаг

Эзэн бол миний хоньчин. Надад дутах зүйл үгүй.
Ургамал ногоот бэлчээрт Тэр намайг хэвтүүлж,
Усны дөлгөөн тийш Тэр намайг хөтлөн,
Амин сэтгэлийг минь Тэр сэргээдэг.
Нэрийнхээ төлөө Та
Зөвтийн замаар намайг хөтөлдөг.
Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч
Хор муугаас би үл айна.
Та надтай хамт агаад
Тайвшруулал минь
Таны саваа, Таны таяг билээ. -Дуулал 23:1-4

Амлалт: Хөндийд ч Бурхан надтай хамт байдаг.

Та яг ямар хөндийд одоо байна вэ? Сүүдэр хаана үүсэн бий болдог вэ? Таны сайн Хоньчин тантай хамт алхан, амрах газарт таныг хөтлөн, алдагдсан зүйлийг чинь нөхөн, таныг эцэлт цуцалтгүйгээр харж хандаж байдаг. Хүнд үеийн ид дунд Түүний арга замууд болоод Түүний зүрх таныг тайтгаруулдаг бөгөөд Тэр таны хань болох явцад хүнд хэцүү байдлаараа та алхсаар байдаг.

Хүлээж байхдаа магт:

Karissa Frampton-ы дуулсан Дуулал 23 дууг сонс

Үүнийг хийгээд үз: Тэмдэглэл хөтөл

Цоо шинэ эсвэл элэгдэн хуучирсан тэмдэглэлийг дэвтрийг гарга. Үүнийгээ нам гүм, үзэсгэлэнтэй харагдах зүйлтэй, гэрэл сайтай гадаа авч гар эсвэл том цонхны хажууд суу. Балынхаа тагыг аваад, үзэл бодлуудаа цаасан дээр буулга. Үзэл бодлууд, айдсууд, найдваруудаа хуваалц. Өөртөө болон мөн Есүст өөрийнхөө хувийн зүгээс хандан бич. Ямар мэдрэмж төрж буйгаа Түүнд хэл мөн яг тэнд л тантай уулзахыг Түүнээс гуйн залбир.

Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

All Who Are Weary: God Is With Me

Энэ бол Библийн дагуух үнэн ба Бурханы амлалтуудыг барин сэтгэлийн түгшүүртэй тулалдахад тань туслах долоо хоногийн цуврал судлалын эхний долоо хоног юм. Энэ найман өдрийн төлөвлөгөөнд сэтгэлийн түгшүүрийнхээ ид дунд зүрх ба оюун санаагаа Есүсийн хайртай зэрэгцүүлэхэд тань туслах урамшуулал, амьдралд ойр хэрэгжүүлэлт багтсан болно. Энэ долоо хоногийн амлалт: Бурхан надтай хамт байдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Sarah Freymuth / Awake Our Hearts-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://sarahfreymuth.com/

Холбоотой төлөвлөгөө унших