Эцэж туйлдсан хүн бүрд зориулав: Бурхан надтай хамтЗагвар
Есүс айдсыг минь номхоруулдаг
Харин тэр даруй Есүс тэдэнд хандан: "Зоригтой бай. Би байна. Бүү ай" гэж хэлэв. -Матай 14:27
Амлалт: Есүс айдсыг минь номхоруулдаг.
Шавь нар шуургатай тэнгис рүү завиараа явах үед, хүнд хэцүү байдлын хур бороо зүрх сэтгэлд болоод оюун санаанд чинь тасралтгүйгээр орж болох юм. Гэхдээ зоригтой бай! Манан будан, давлагааны долгион дунд тан руу хүрэхээр Есүс үүнийг зүсэн ирдэг. Тэр ирж буй гэдгээ тэр даруйд танд бататган; Тэр энд байгаагаа хэлдэг. Айдсуудаа бид Түүнд хүлээн зөвшөөрөх үед тусламж болоод хүч чадлын хамт яаравчлан ирдэг. Бүү ай; Есүс энд байна.
Хүлээж байхдаа магт:
Jenn Johnson-ы дуулсан You’re Gonna Be OK дууг сонс
Үүнийг хийгээд үз: Амьд хөгжим
Тоглолт, кафед, чуулган дээр – очиж амьд хөгжим сонс. Хөгжмийн зэмсэгт таныг хучих, дуучны хоолойнд тантай уулзах мөн дууны үгэнд таныг угаах боломжийг олго. Бусадтай нэг дор, нэг газарт, авьяас бүхий хөгжимчдийг сонсох нь дөлгөөн газарт таныг авч ирдэг нь үнэхээр гайхалтай; ихэнхдээ Бурханы бүтээсэн дуу чимээний гоо үзэсгэлэнг магтан шагших үед амьд хөгжим сүнслэг байдлын мэдрэмж болдог.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ бол Библийн дагуух үнэн ба Бурханы амлалтуудыг барин сэтгэлийн түгшүүртэй тулалдахад тань туслах долоо хоногийн цуврал судлалын эхний долоо хоног юм. Энэ найман өдрийн төлөвлөгөөнд сэтгэлийн түгшүүрийнхээ ид дунд зүрх ба оюун санаагаа Есүсийн хайртай зэрэгцүүлэхэд тань туслах урамшуулал, амьдралд ойр хэрэгжүүлэлт багтсан болно. Энэ долоо хоногийн амлалт: Бурхан надтай хамт байдаг.
More