Эцэж туйлдсан хүн бүрд зориулав: Бурхан надтай хамтЗагвар

All Who Are Weary: God Is With Me

8-с 1 дахь өдөр

Бурхан надтай хамт байдаг

"Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэв." – Матай 11:28-30

Мартагдсан эсвэл цор ганцаараа мэт мэдрэмж төрөх үе бол хамгийн муухай үе мөн. Сэтгэлийн түгшүүртэй тэмцэлдэх нь тийм ч амаргүй хэдий ч бидний хэн болохоор маань үнэхээр биднийг хардаг хүн байдаг гэж үү эсвэл энэ зовлонд минь надтай хамт алхан орж, гараас минь барих хүн байдаг гэж үү гэж гайхах нь бас нэг давхаргын хүнд буулгыг бидэнд нэмдэг.

Бодол санаанууд, бие дагжин чичрэлтүүд, сүнслэг байдлын асуултууд дундаа орь ганцаараа үлдээгдчих вий гэдэг айдас нь өөр бусад бүхий л зүйлс тийм ч сайхан харагдахгүй байх үед Бурханыг эрж хайхад биднийг үлдээдэг. Айдсаараа зэрэмдэглэгдэн улмаар нэг ч өдрийг даван туулж чадахгүй байх үед маань Тэр хаана байна вэ? Бодол санаа маань нэг л залхам бодол санаа эсвэл санаа зоволтоор ахин дахин эргэлдэх үед? Энэ тарчлаахуйц амьдрал миний цоо шинэ байдаг л зүйл болж хувирвал яах вэ?

Тэмцэлдээн дунд хэрхэн оролдлого гаргаж байгааг минь Бурхан харж байгаа гэсэн баталгааг мөн тусламж хүсэх хашхираан маань сонсогдсон гэдгийг бид мэдэхийг асар ихээр хүсдэг.

Мөн Эзэн, амлалтаа биелүүлдэг Эзэн учраас бидэнтэй хамт байна гэж амладаг. Тэр биднээс асар хол байгаа мэт санагдах үед ч хүртэл бидний хаана байгаагаас Тэр хэзээ ч харцаа салгаагүй бөгөөд харагдахгүйгээр Тэр үргэлж ажиллаж байдаг.

Санагтун: Бурхан надтай хамт байдаг.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

All Who Are Weary: God Is With Me

Энэ бол Библийн дагуух үнэн ба Бурханы амлалтуудыг барин сэтгэлийн түгшүүртэй тулалдахад тань туслах долоо хоногийн цуврал судлалын эхний долоо хоног юм. Энэ найман өдрийн төлөвлөгөөнд сэтгэлийн түгшүүрийнхээ ид дунд зүрх ба оюун санаагаа Есүсийн хайртай зэрэгцүүлэхэд тань туслах урамшуулал, амьдралд ойр хэрэгжүүлэлт багтсан болно. Энэ долоо хоногийн амлалт: Бурхан надтай хамт байдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Sarah Freymuth / Awake Our Hearts-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://sarahfreymuth.com/

Холбоотой төлөвлөгөө унших