Эцэж туйлдсан хүн бүрд зориулав: Бурхан надтай хамтЗагвар

All Who Are Weary: God Is With Me

8-с 6 дахь өдөр

Амар амгалангийн Бурхан надтай хамт

Амар амгалангийн Бурхан та бүгдийн хамт байх болтугай. Амен. - Ром 15:33

Амлалт: Амар амгалангийн Бурхан надтай хам.

Амар амгалан, тайвшрал, тайтгарал болоод бүхий л сайн сайхны Бурхан танд ойрхон байдаг. Тэр яг таны хажууд байгаа. Амар амгалангийн Бурхан тан руу гараа сунган, зүрх сэтгэл, оюун санаа, бие махбод ба сүнсэнд чинь энэ амар амгаланг санал болгож байгаа гэсэн энэ үнэн дотор тайтгарч, хэд хэдэн гүн амьсгалыг авах боломжтой. Тэр танд өгөхийг маш ихээр хүсдэг болохыг хүлээн ав. Түүний ямар ойр болох, Түүний халамж, Түүний эдгээгч амар амгалан дотор тайтгар.

Хүлээн байхдаа магт:

SEU Worship-ийн дуулсан Good Things дууг сонс

Үүнийг хийгээд үз: Лаа асаа

Шинээр лаа худалдан ав эсвэл хагас хэрэглэсэн бас хаа нэгтээ цааш нь хийсэн байсан лаагаа ол. Чүдэнз аваад, хажуугаас нь асаа, гол нь хэрхэн дүрэлзэн асахыг хар. Чүдэнзээ хэдэн хором асаалттай байлга, дөлийг нь ажиглан хар, гараагаа нөмөрлөөд лааны голыг асаан, хэрхэн гал авалцахыг нь хар. Өрөөг дүүргэн ханхлах тайвшруулагч үнэр, зөөлөн, анивалзах гэрэл цацралт, бүжиглэх мэт лааны дөлөөр мэдрэмжүүдээ тайвшруул.

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

All Who Are Weary: God Is With Me

Энэ бол Библийн дагуух үнэн ба Бурханы амлалтуудыг барин сэтгэлийн түгшүүртэй тулалдахад тань туслах долоо хоногийн цуврал судлалын эхний долоо хоног юм. Энэ найман өдрийн төлөвлөгөөнд сэтгэлийн түгшүүрийнхээ ид дунд зүрх ба оюун санаагаа Есүсийн хайртай зэрэгцүүлэхэд тань туслах урамшуулал, амьдралд ойр хэрэгжүүлэлт багтсан болно. Энэ долоо хоногийн амлалт: Бурхан надтай хамт байдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Sarah Freymuth / Awake Our Hearts-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://sarahfreymuth.com/

Холбоотой төлөвлөгөө унших