Эцэж туйлдсан хүн бүрд зориулав: Бурхан надтай хамтЗагвар
Би хаашаа ч явсан Эзэн надтай хамт байдаг
"Би чамд тушаасан бус уу? Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно." -Иошуа 1:9
Амлалт: Хаа явсан газарт минь Эзэн надтай хамт байх болно.
Намайг ЭЗЭН дагаж явахгүй сүүдэр эсвэл харанхуй газар гэж огт үгүй. Бүхий л харанхуй Түүнд гэрэл мэт бөгөөд таны хурдыг сааруулахыг эрж хайх юуг ч Тэр захирдаг Нэгэн. Бүү ай. Та юутай ч нүүр тулж байсан хамаагүй Эзэн Бурхан чинь тантай хамт. Таны санаа зоволт, айдсууд болоод зүдрэлд чинь Тэр тантай уулзах чадвартай бөгөөд хүсэлтэй Нэгэн. Үнэндээ, Түүнд түшиглэх боломжийг танд олгохын тулд тэр л газарт Тэр тантай уулзахыг хүсдэг.
Хүлээж байхдаа магтагтун:
Kari Jobe-ийн дуулсан I Am Not Alone дууг сонс
Үүнийг хийгээд үз: Оройн хоолондоо өглөөний хоолыг ид
Байнга хийдэг зүйлээ өөрчлөн өглөөний хоолыг оройн хоолондоо ид. Халуун өглөөний хоолыг өдрийн төгсгөлдөө идэх нь өөр юунаас ч илүүтэйгээр гэдэг ходоод болоод сүнсийг тайтгаруулах боломжтой. Өндөгөө, гахайн махаа шар тэгээд гал тогоогоо шүлс асгам үнэрээр дүүргэ. Шарсан талхан дээрээ масло түрх, жүржийн шүүсээ аягал, тэгээд сайхан хоолоо таалан ид. Хоолныхоо хэсэг бүрийг таалан амтал, тэгээд таларх.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ бол Библийн дагуух үнэн ба Бурханы амлалтуудыг барин сэтгэлийн түгшүүртэй тулалдахад тань туслах долоо хоногийн цуврал судлалын эхний долоо хоног юм. Энэ найман өдрийн төлөвлөгөөнд сэтгэлийн түгшүүрийнхээ ид дунд зүрх ба оюун санаагаа Есүсийн хайртай зэрэгцүүлэхэд тань туслах урамшуулал, амьдралд ойр хэрэгжүүлэлт багтсан болно. Энэ долоо хоногийн амлалт: Бурхан надтай хамт байдаг.
More