Зүгээр бишЗагвар
Татгалзал нь өөр өөр төрлийн газруудаас ирэх боломжтой . . .
Тантай цагийг өнгөрүүлэхийг хүсэхээ больсон гэж шийдсэн найзуудаас татгалзах ирж болно.
Харилцаагаа таслах цаг болсон гэж шийдсэн хамтрагч танаас татгалзаж болох юм.
Хамт тоглохоор оролдож үзсэн спортын багаар, ажлаар эсвэл орохыг хүссэн их сургуулиас эсвэл тэтгэлэг авчих болов уу гэж бодсон тэтгэлэгт хөтөлбөр танаас татгалзаж болно. Юу гэвэл, татгалзал хаанаас ирж буйгаас үл хамааран энэ үргэлж өвтгөдөг. Татгалзал үргэлж хувийн мэт санагддаг. Энэ нь үргэлж өнгөрүүлэн харж, цааш явахад хүндрэлтэй болгодог.
Татгалзлын эх сурвалж хаанаас ирснээс үл хамааран та үргэлж нэг л газарт үүнийгээ авч ирэх боломжтой. Өнөөдрийн Библи уншлагад бүхий л стресс, санаа зовнилоо Бурхан дээр авч ир гэж Петр бичдэг. Бид хэсэгхэн хугацаанд зовж болох ч санаа зовнил, стресс тиймээ тэр ч бүү хэл татгалзлыг маань Бурхан Өөр дээрээ авахаар амладаг. Нэг шөнийн дотор өвдөлт оргүй арилна гэсэн үг огт биш шүү. Татгалзал ийнхүү хормын төдийд арилдаг зүйл биш. Гэхдээ үүнийг бид ганцаараа туулах ёстой гэсэн үг биш.
Өнөөдрийн уншлагад Петр өөр нэг сайхан зүйлийг бидэнд мөн сануулдаг . . . үүнийг би л зөвхөн амсаж туулж байгаа юм биш! Татгалзлыг мэдрэх үедээ ганцаардмал мэдрэмжийг мэдрэх нь амархан байдаг. Гэхдээ үнэн гэвэл, олон хүмүүс миний туулж буйтай адил зүйлээр туулан гарсан бөгөөд яваандаа нөгөө талд гарсан байх нь бий. Яг одоо ингэж мэдрэгдэхгүй байж болох ч та нэг л өдөр ийм мэдрэмжийг ч бас мэдрэх болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал болгодог, хүмүүс танаас татгалзах үед Бурхан таныг юуг мэдээсэй гэж хүсдэг, зөв зүйлийг хийхэд амаргүй байх үед юу хийх ёстой мөн санаа зовох үед тан Бурхан юу гэж хэлдэг талаар бид ярилцах болно.
More