Зүгээр бишЗагвар
Бийтлз бол түүхэн дэх хамгийн алдартай рок хамтлаг бөгөөд өнгөрсөн зуун дах хамгийн нөлөө бүхий хөгжмийг тэд туурвижээ. Бийтлз бараг амжилтад хүрэхгүй өнгөрөх шахсан гэдэг үнэхээр хачин биш гэж үү? Дөрвөн өсвөр насны хөвгүүд анх хамтлаг бүрдүүлж байх үедээ тэдний хөгжмийг туурвих хүсэлтэй хүнийг олж чадахгүй байжээ. Тэдэнд хэн нэгэн боломж олгохоос өмнө тэд дөрвөн удаа татгалзсан хариу авчээ. Нэгэн алдартай найруулагч "гитар хөгжим моодноос гарч байгаа" учраас тэр хөгжмийг нь сонирхохгүй байгаагаа хэлжээ.
Одоо Бийтлзээс татгалзсан хэн нэгэн байсан гэдгийг гайхах нь бидэнд амархан. Тэдгээр хүмүүсийн харж чадаагүй өнцгийг бид одоо харж байгаа. Учир нь бид бүхэл бүтэн түүхийг харах боломжтой.
Үүний адилаар, яагаад асар олон хүмүүс Есүсээс татгалзсан юм болоо гэж гайхширах нь бидэнд маш амархан. Тэд Түүнээс зүгээр л татгалзаагүй . . . тэд Түүнийг загалмай дээр үхүүлсэн. Тэр үнэхээр Хэн байсан гэдгийг тэд яагаад ухаараагүй юм бол?
Бид ойлгохгүй байж болох ч Есүс үүнийг аль хэдийн мэдэж байсан. Тэр татгалзал, үгүйсгэлийг дуртайяа Өөрийн хүслээр хүлээн авсан. Өнөөдрийн Библи уншлагад Исаиа Есүс зовох бөгөөд амьдралынхаа ихэнхийг зовж өнгөрүүлэх болно гэж эш үзүүлжээ. Энэ Түүнд тохиолдоно гэдгийг тэр мэдэж байсан. Гэсэн хэдий ч Тэр энэ дэлхий дээр ирсэн. Тэр үл хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэндээ биш харин Тэр бидэнд ямар их хайртай болохоо харуулахыг хүссэндээ Тэр иржээ.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал болгодог, хүмүүс танаас татгалзах үед Бурхан таныг юуг мэдээсэй гэж хүсдэг, зөв зүйлийг хийхэд амаргүй байх үед юу хийх ёстой мөн санаа зовох үед тан Бурхан юу гэж хэлдэг талаар бид ярилцах болно.
More