Бурханыг магтах ньЗагвар

Worshipping God

6-с 5 дахь өдөр

Хэрхэн амьд магтаалтай байх боломжтой вэ

Бурханд өөрсдийнхөө дотор орших боломжийг бид Түүнд олгох ёстой. Энэ нь бусдын дотор ч бас Түүнийг Өөрөөрөө байх боломжийг бид мөн олгох ёстой гэсэн утгатай. Бусдын магтаалын хэв маягийг бид шүүж болохгүй.

Гэвч элитист эсвэл олон нийтийн зугаа цэнгэлд тааруулан бууруулсан, сэтгэл хөдлөлөөрх эсвэл гоо сайхныг баримтлах магтаал бол зөвхөн нэр олж авахын төлөөх магтаал аж. Бодит байдалгүй гадаад хэлбэрийг л энэ нь өөртөө агуулдаг. Бидний хүсэх ёстой зүйл бол амьд магтаал. Гэхдээ үүнийг бид хэрхэн олж авах боломжтой вэ?

Тэдэнд "магтаал таалагддаг" учраас дотоод сэтгэл нь өөрчлөгдөөгүй хүмүүсийн Ням гарагт очдог газар нь чуулган маань байх ёсгүй. Ариун сүнс юунаас ч чухал бөгөөд хамгийн түрүүнд тавигддаг учраас тэдгээр засраагүй хүмүүс тохь тухгүй мэдрэмжийг мэдэрдэг газар нь чуулган маань байх ёстой. Тэр хаашаагаа ч биднийг хөтөлсөн хамаагүй—хянах гэсэн зарчим маань Ариун сүнсэнд дуулгавартай байх ёстой.

Бид хэн ч бай эсвэл юуг ч хүсч байсан хамаагүй Дуулал 37:4 бид бүхний хувьд үнэн байдаг. Гэвч бид Эзэний дотор баярлах үед зарим хүслүүд маань устан үгүй болж улмаар цоо шинэ хүслээр орлуулагдаж болох юм. Тэгснээрээ энэ нь бидний магтаал ямар байх ёстой гэсэн тодорхой зорилгыг төлөвлөхгүй байхын тулд аж. Хамгийн эхэнд бид Эзэний дотор баярлаж байгаа гэдэгтээ бүрэн итгэлтэй байх ёстой бөгөөд улмаар Бурханы юу хийхийг нь тэр үедээ харах болно.

Бичээс

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Worshipping God

Өдөр бүрийн уншлага нь амьдралынхаа хэсэг бүрт Бурханыг хэрхэн магтах ойлголтыг танд олгон мөн зүрх сэтгэлээ Христтэй харилцах харилцаан дээрээ бүрэн төвлөрүүлэхэд уншигчдыг урамшуулах болно. Энэ чимээгүй цагийн судлал нь Бурханыг магтах нь хэмээх Ар. Ти. Кэндаллийн номон дээр үндэслэсэн болно. (Ар. Ти. Кэндалл Английн Лондон хотын Вэстминстер Чуулганд хорин таван жил пастор хийсэн болно.)

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Ар.Ти. Кэндалл болон Карисма Хауст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://bit.ly/kendallkindle