Бурханыг магтах ньЗагвар

Worshipping God

6-с 4 дахь өдөр

Бүрэн дүүрэн зан чанарын хамт магтан хүндлэх нь

Ариун сүнсний өдөөлтийн талаар ярих үедээ бид ямар нэгэн хэлбэрээр мэдрэмжүүдийн талаар өгүүлж байдаг. Энэ аюултай гэдгийг би хүлээн зөвшөөрч байна учир нь хачин жигтэй зүйлийг хийхэд мэдрэмжүүд хөтлөх боломжтой.

Хэт сайхан сэтгэлтэй хүмүүс, гэм буруутай мэдрэмжээрээ хөтлөгдөн Бурханы хүсэл хэмээн өөрсдийнхөө бодсон зүйлээ хийх замаар тэнэг буруу үйлдлийг хийхээр эрж хайж болох юм. Өнгөрсөн алдааныхаа төлөөсийг төлөх гэсэн хүний оролдлогыг хийж байгаа атлаа Ариун сүнсний нудралтыг мэдэрч байна гэж хэн нэгэн төсөөлж болох юм. Дуулгавартай дагах үед Ариун сүнсний нудралт асар их амар тайвны мэдрэмж рүү үргэлж хөтөлдөг.

Хамгийн чухал цорын ганц сэргэлт бол тархины чадвар эсвэл гүн гүнзгий байдал гэж ойлгох нь хялбар байдаг. Гэвч Бурхан бидэнтэй зөвхөн оюун ухааны төвшинд харилцаад зогсохыг хүсдэггүй. Бүхий л байгаагаараа хэн болохоор маань—оюун санаа болоод сэтгэл хөдлөлүүд ба мэдрэмжүүдээр маань бидэнтэй харилцахыг Бурхан хүсдэг.

Юу мэдэрч байгаагаа айх зүйлгүйгэр илэрхийлэх үедээ л бид жинхэнэ магтаалыг өргөдөг. Шударга байх боломжтой болгохуйц байр сууринд магтаал биднийг хүргэх ёстой. Есүстэй хамт байх үедээ мэдрэмжүүдээ нуун дарах шаардлага хэзээ ч бидэнд хэрэггүй. Шударга байдлын маань төлөө Тэр биднийг хэзээ ч зэмлэхгүй. Энэ нь бидний зөв гэсэн үг биш харин, хэрэв бид шударга байх л юм бол Тэр бидэнд тусалж бас буруу байгаа газрыг минь илчлэн, үнэнтэй нүүр тулахад Тэр бидэнд туслах чадвартай.

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Worshipping God

Өдөр бүрийн уншлага нь амьдралынхаа хэсэг бүрт Бурханыг хэрхэн магтах ойлголтыг танд олгон мөн зүрх сэтгэлээ Христтэй харилцах харилцаан дээрээ бүрэн төвлөрүүлэхэд уншигчдыг урамшуулах болно. Энэ чимээгүй цагийн судлал нь Бурханыг магтах нь хэмээх Ар. Ти. Кэндаллийн номон дээр үндэслэсэн болно. (Ар. Ти. Кэндалл Английн Лондон хотын Вэстминстер Чуулганд хорин таван жил пастор хийсэн болно.)

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Ар.Ти. Кэндалл болон Карисма Хауст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://bit.ly/kendallkindle