Бурханыг магтах ньЗагвар
Ариун Сүнсээр дүүргэгдсэн залбирал
Дэлхийд танигдсан пастор, Артур Блиститт, сэргэлтийн төлөө залбирахаар Хагас сайн өдөр бүр цуглахаар шийдвэрлэсэн цуглааны талаар ийнхүү хэлжээ. Бараг дөчин эрчүүд цуглан том тойрон болж сууцгаагаад залбирч эхэлжээ.
Гэвч Бурханы оршихуй байгааг хэн ч мэдрээгүй байна.
Яг тэр хоромд Артур цонхоор харах үедээ замын цаана байх рестораныг анзаарчээ. Босож, тийшээ оч гэсэн мэдрэмж түүнд төрөхөд тэрээр үүнчлэн үйлдэв.
Тэр дотогш орж, "Аврагдахыг хүсэж байгаа хүн энд байна уу?" гэж асуулаа.
Үйлчлэгч, "Би хүсэж байна"гэв.
Улмаар тэр түүнд сайнмэдээг тайлбарлан, Түүнийг Эзэн рүү хөтөлсөн.
Тэгээд тэр замын цаана байх чуулганаас хэн нэгэн түүнтэй Есүс Христийн талаар ярьсан эсэхэсвэл түүнийг чуулганд урьсан эсэхийг асуужээ.
"Нэг ч хүн яриагүй бас уриагүй" гэж тэр хариулжээ.
Тэдгээр хүмүүс сэргэлтийн төлөө залбиран байсан.
Танд танил, танд тохь тухтай магтаалын хэв маяг бол Түүний хүсэх хэвмаяг гэж таамаглах замаар Ариун Сүнсийг бүү хязгаарла. Тэдгээр дөчин эр үхмэл байдлаасаа хөдлөх шаардлагатай байсан. Сүнсний сэтгэлийн хөдлөлөөр магтан бас залбирах гэдэг Ариун Сүнсийг дагахыг хэлдэг.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Өдөр бүрийн уншлага нь амьдралынхаа хэсэг бүрт Бурханыг хэрхэн магтах ойлголтыг танд олгон мөн зүрх сэтгэлээ Христтэй харилцах харилцаан дээрээ бүрэн төвлөрүүлэхэд уншигчдыг урамшуулах болно. Энэ чимээгүй цагийн судлал нь Бурханыг магтах нь хэмээх Ар. Ти. Кэндаллийн номон дээр үндэслэсэн болно. (Ар. Ти. Кэндалл Английн Лондон хотын Вэстминстер Чуулганд хорин таван жил пастор хийсэн болно.)
More