Бурханыг магтах ньЗагвар

Worshipping God

6-с 3 дахь өдөр

Юу ч хийхгүй байхаас ирэх баяр хѳѳр

Магтаалын асар гүн төвшин гэж байдаг бөгөөд энэ л үедээ үгээрээ эсвэл үггүйгээр өөрсдийгөө илэрхийлэх боломжгүй—зүгээр л ямар ч үйлдэл хийхгүй байхад бид хүрдэг. Бид юу ч хийж чадахгүй гэхдээ гайхширан алмайрсан, гайхшрал ба талархал дотроо өөртөө туслах бас үг ч хэлэх боломжгүйгээр, зүгээр л хойш суугаад Бурханыг ажлаа хийхийг нь харах бол хамгийн дээд бөгөөд хамгийн хүчтэй магтаал мөн.

Юу ч хэлж бас хийж чадахгүй нөхцөл байдалд та орж байсан уу? Хэн нэгэн хэмжээлшгүй гайхалтай зүйлийг хийсэн бөгөөд та талархалтай байхаас өөр ямар ч зүйлийг хийж чадахгүй байдалд орж байсан уу? Магадгүй тэр хүн аль хэдийнээ явсан бөгөөд хийсэн зүйлийнх нь төлөө ямар их талархаж байгаагаа хэлэхийн тулд тэр хүнийг олж чадах ч байсан болоосой гэж хүссэн байх. Талархалаа илэрхийлэх ямар ч боломжгүй байсан учраас мөн та магадгүй аргаа барсан бас баяр хөөр чинь таниас хулгайлагдсан мэт мэдрэмжийг мэдэрч байсан байж болох юм. Төрөлхөөсөө бид ямар нэгэн зүйл хийх ёстой мэт үргэлж боддог.

Ямар нэгэн мэдрэмж төрөх ёсгүй гэж би хэлээгүй харин бид ямар ч зүйл хийж чадахгүй байдалд хүрдэг талаар ярьж байгаа юм шүү. Исаиа, биднийг амьдраасай гэж Бурханы хүсэх арга замаар амьдрах—бол амьдрах хамгийн шилдэг арга зам гэж хэлдэг. Энэ нь боломжит хамгийн агуу баяр хөөрийг бүрдүүлдэг. Бид өөрөө өөрсөддөө туслах ямар ч боломжгүй мэт байх—амаа ангайн тэнд зогсож байх үед маань ч хүртэл—бидэнд юу мэдрэгдэж байгааг маань Бурхан хардаг бас талархаж буйг маань Тэр мэддэг.

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Worshipping God

Өдөр бүрийн уншлага нь амьдралынхаа хэсэг бүрт Бурханыг хэрхэн магтах ойлголтыг танд олгон мөн зүрх сэтгэлээ Христтэй харилцах харилцаан дээрээ бүрэн төвлөрүүлэхэд уншигчдыг урамшуулах болно. Энэ чимээгүй цагийн судлал нь Бурханыг магтах нь хэмээх Ар. Ти. Кэндаллийн номон дээр үндэслэсэн болно. (Ар. Ти. Кэндалл Английн Лондон хотын Вэстминстер Чуулганд хорин таван жил пастор хийсэн болно.)

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Ар.Ти. Кэндалл болон Карисма Хауст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://bit.ly/kendallkindle