Бурханыг магтах ньЗагвар
Амьдралын хэв маяг болсон магтаал
Симфони оркестрт бишгүүр тоглодог байхдаа удирдаач аязаа гишүүн бүр долоо хоногийн турш давтаасай гэж хүсдэг болоход би суралцсан. Тэгэхээр би нотоо гэр рүүгээ авч явах шаардлагатай болдог. Дараагийн давталтад оркестрт хэр сайн тоглох нь хүн бүр өөрийнхөө тоглох ёстой хэсгийг хэр сайн тоглосоноос хамаардаг байлаа.
Энэ нь магтаалын хувьд ч адилхан. Хэрэв бид хуурамч дүр эсгэгчид, итгэл бишрэлд маань бодит байдал үгүй байх юм бол дуулахаар, магтахаар чуулгандаа ирэх үед бид хөгөө алдсан, Бурханд таалагдах хөгжмийг тоглож чадахгүйд хүрэх болно.
Тус тусдаа байхдаа, өдрийн хорин дөрвөн цагт хэн байдаг маань долоо хоногт нэгхэн удаа чуулган дээр юу болдогоос хамаагүй чухал. Хүлээн авахуйц магтаалын нууц гэртээ, ажил дээрээ, мөн ганцаараа байхдаа, бидний юу хийж байгааг хэн ч мэдэхгүй байх үед юу хийдэгт маань оршдог. Энэ нь бидний амьдралын хэв маягаас бүрэн хамаардаг.
Долоо хоногийн зургаан өдөрт хоёр нүүртэн байхаас өөрсдийгөө хамгаалах арга зам бол амьдралдаа Бурханы Үгийг хэрэгжүүлэх юм. Үүнийг хийхийн тулд бүхий л хорсолоо амьдралаасаа зайлуулах ёстой. Хайраар, бие биенээ бүрэн хүлээн зөвшөөрөх, бүрэн уучлалаар дүүрэхийг бид эрж хайх ёстой. Золиос гаргасан амьдралаар амьдарч, ариун байдал, даруу зан ба залбирал дотор хором мөч бүрийг зөвхөн Бурханыг хайрлан, Түүнд үйлчлэхийг бид эрж хайх ёстой.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Өдөр бүрийн уншлага нь амьдралынхаа хэсэг бүрт Бурханыг хэрхэн магтах ойлголтыг танд олгон мөн зүрх сэтгэлээ Христтэй харилцах харилцаан дээрээ бүрэн төвлөрүүлэхэд уншигчдыг урамшуулах болно. Энэ чимээгүй цагийн судлал нь Бурханыг магтах нь хэмээх Ар. Ти. Кэндаллийн номон дээр үндэслэсэн болно. (Ар. Ти. Кэндалл Английн Лондон хотын Вэстминстер Чуулганд хорин таван жил пастор хийсэн болно.)
More