Даван гарахуйн урлагЗагвар
7 дахь өдөр: Баяр хөөр ялалтыг авчирдаг
Би олон оршуулгын үеэр баяр хөөрийг олж харж байсан.
Үнэндээ ихэнх оршуулгын үеэр шүү. Өвдөж, шаналж байсан ч найз нөхөд, гэр бүлийнхнийх нь баяр хөөртэй буйгаа илэрхийлэх нь нийтлэг байдаг. Ихэнхдээ оршуулгын үеэр үг хэлэхээр босохдоо тэд инээж, уйлж, инээж байдаг. Оршуулах ёслолын дараах хүлээн авалтад хүн бүр орохдоо талийгаачтай өнгөрүүлсэн сайхан мөчүүдээ дурсан нулимстай бас инээд хөөртэй байдаг.
Дуулал 30:5-д Давид "Уйлаан шөнөд байж болох ч баяр хөөр өглөөд ирдэг" гэж бичжээ. Үүнтэй төстэй зүйлийг Паул 2 Коринт 4:17-д "Учир нь цаг зуурын ялихгүй зовлон нь бидэнд мөнх алдрыг үлэмж арвинаар бий болгож байна." гэж хэлсэн байдаг. Давид, Паул хоёр хоёулаа хэсэг хугацааны зовлон шаналлыг туулан гарахдаа тэднийг угтан буй илүү сайн зүйл байгааг олж харж чадсан байна.
Мэдээжийн хэрэг, баяр хөөр бол үхэл ирэхэд мэдрэх анхны мэдрэмж биш. Гарз тохиолдсоны дараа эхэн үедээ шаналал нь бодит байх бөгөөд шарх нь гүн, уй гашуу дотор төөрөгдсөн мэт мэдрэгдэх болно. Тийм ээ, уйлаан нь шөнөжин үргэлжилж, энэ нь ихэвчлэн урт удаан, харанхуй шөнө мэт байх нь бий.
Гэхдээ бүх шөнө дуусдаг. Хамгийн урт харанхуй, гунигтай шөнө ч бас дуусдаг. Цаг нь болохоор нар мандаж, гэрэл харанхуйг хөөж, итгэл найдвар дахин сэргэдэг. Та шөнөөр уйлж байхдаа өглөө болно гэдгийг бас баяр хөөр ирж байгааг санах нь чухал шүү.
Мэдээжийн хэрэг баяр хөөр нь таны зовлон зүдүүрийг арилгаж, алдсан нэгнийг чинь эргүүлэн өгөхгүй. Гаднаас нь тан харахад юу ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ дотор чинь бүх зүйл өөрчлөгдөнө. Таны гашуудал Их Эзэний баяр хөөрөөр өөрчлөгдөж эхлэхэд хүч чадал буцан ирж, итгэл найдвар төрдөг. Та амссан гарз хохирол болон хүлээж буй ирээдүйнхээ талаар илүү тодорхой, илүү эерэг харах өнцгийг олж авна.
Мэдээжийн хэрэг, нарыг хүчээр мандуулж чадахгүйтэй адил та баяр хөөрийг хүчээр мэдэрч чадахгүй. Цаг хугацаа чухал. Улирал солигдож, буцдаг. Яг одоо та магадгүй уйлж байгаа бол энэ нь зүгээр ээ, гэхдээ сэтгэлээ барь, та үүрд уйлахгүй. Өнөөдөр та гашуудаж болох ч удахгүй бүжиглэх болно. Баяр хөөр ялалтыг авчирдаг.
Та баяр хөөрийг хүчилж мэдрэх шаардлагагүй, гэхдээ ирнэ гэдэг хүлээлттэй байх хэрэгтэй. Тэгээд ирэх үед нь угтаж аваарай. Баяр хөөр дотор амраарай. Баяр хөөр дотор эдгэрээрэй. Баяр хөөрөөр хүчийг олж аваарай.
______________________________
Энэхүү төлөвлөгөө танд тус болсон уу? Бид энэхүү төлөвлөгөөг Тим Тимберлэйкийн Даван гарахуйн урлаг-аас хэсэглэн авав. Номыг бүхэлд нь уншаарай! Өнөөдөр номоо аваарай! Худалдан авалт бүрээс хэрэгцээтэй хүнд Библи өгөх болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдрал бүтэлгүйтэл, гарз хохирол, урам хугарал, шаналлаар дүүрэн байдаг. "Даван гарахуйн урлаг" нь танд гарз, уй гашуу, зовлон зүдүүрийг даван туулахад тан туслах болно. Энэ нь төгсгөл мэт харагдах зүйлс таны урмыг хугалж, замаас тан гаргахыг зөвшөөрөхөөс татгалзах тухай юм. Үүний оронд Бурхан тэдгээрийг таны эхлэл болгон хувиргах болтугай. Амьдрал будилаантай, хэцүү байх үед бүү бууж өгөөрэй. Дээш хар. Та ямар ч хүнд хэцүү, өвдөлт, уй гашууг туулж байгаа бай, Бурхан тантай хамт шүү.
More