Даван гарахуйн урлагЗагвар
6 дахь өдөр: Хүлээн зөвшөөрлөөр амар тайвныг олж авах нь
Зүрх сэтгэл зүгээр л эмтэрдэггүй бас эдгэрдэг.
Тийм ч учраас дуусгавар болгох хамгийн чухал алхмуудын нэг бол гарз хохирлыг хүлээн зөвшөөрөх явдал юм. Энэ сэтгэл зүйн, оюун бодлын, тэр байтугай сүнслэг гарз хохирлыг амссантайгаа эвлэрч, амар тайван байх шийдвэр гаргаж, ирээдүйнхээ төлөө хамгийн сайныг хийх явдал юм.
Хэдхэн хоногийн дотор үнэ цэнтэй бүхнээ алдаж, ядуу болсон Иовын тухай та магадгүй Библиэс сонссон байх.
Иов нь хүлээн зөвшөөрлийн гайхалтай үлгэр жишээ болсон нь тэрээр зовлон зүдүүрийнхээ талаар бүрэн ил тод байсан төдийгүй Бурханд хяналтыг бүрэн өгч чадсан учраас юм. Түүний хүлээн зөвшөөрөл нь Бурханы дээд эрх мэдлийг хүлээн зөвшөөрсний үр дүн байв. Тэр юуг удирдаж, засаж залруулж чадах бас юуг нь чадахгүй вэ гэдэг хоёрын хоорондох зааг нь хаана байгааг мэдэж байсан.
Иовын зовлон хэр удаан үргэлжилснийг бид мэдэхгүй. Энэ нь хэдэн сар эсвэл хэдэн жил байсан байж магадгүй. Гэхдээ л зовлон нь дууссан. Энэ бол номын гол санаануудын нэг юм. Тэр тэвчсэн, хүлээсэн, итгэсэн. Үүний зэрэгцээ тэр зовж шаналж, гомдоллож, асуулт асууж байв. Эдгээр зүйлүүд нь бие биеэ үгүйсгэдэг зүйл биш юм.
Эцэст нь Бурхан өнгөрсөндөө амьдрахаа болих цаг болсныг тодорхой болгож өгсөн. Тэрээр Иовыг одоотойгоо эвлэрч, амар тайван байхыг хүссэн. Энэ нь зөвхөн Бурханаас ирэх амар тайвнаар хийгдэх боломжтой ба хүний логик, ойлголтоос давсан амар амгаланг хүлээн авснаар л тохиолддог.
Тэгвэл таны хувьд ямар байна вэ?
Та уй гашууг хүлээн зөвшөөрөх үйл явцынхаа яг хаана нь байна вэ? Та орхих хэрэгтэй зүйлийнхээ төлөө тэмцсээр эсвэл буцааж авч чадахгүй зүйлээ тавьж явуулахгүй зуурсан хэвээр байна уу? Таны зовлон зүдүүр таны буруу гэж (Иов шиг) чихэнд тань шивнэх дуу хоолойг та сонссоор байна уу? Эсвэл дэлхий ертөнцийг захирах шаардлагагүй, хүн бүр жаахан тайвширч, Бурханыг Бурхан болгох хэрэгтэй гэдгийг сануулах тэнгэрээс сонсогдох дууг сонсож байна уу?
Та хаана ч байгаа бай би энд таныг шүүх гэж биш мөн таныг яаруулах гээгүй юм шүү.
Бурхан сайн хэвээр байгаа бөгөөд тэр бүгдийг хяналтдаа байлгаж байгааг би танд сануулахыг л хүсэж байна. Хийсээр бай. Итгэсээр бай. Бурханы амар тайвныг авсаар бай. Яг Иовын нэгэн адил Бурханы сайн сайхан, ерөөлийг та дахин амсах болно гэдэгт би үнэхээр итгэж байна.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдрал бүтэлгүйтэл, гарз хохирол, урам хугарал, шаналлаар дүүрэн байдаг. "Даван гарахуйн урлаг" нь танд гарз, уй гашуу, зовлон зүдүүрийг даван туулахад тан туслах болно. Энэ нь төгсгөл мэт харагдах зүйлс таны урмыг хугалж, замаас тан гаргахыг зөвшөөрөхөөс татгалзах тухай юм. Үүний оронд Бурхан тэдгээрийг таны эхлэл болгон хувиргах болтугай. Амьдрал будилаантай, хэцүү байх үед бүү бууж өгөөрэй. Дээш хар. Та ямар ч хүнд хэцүү, өвдөлт, уй гашууг туулж байгаа бай, Бурхан тантай хамт шүү.
More