Даван гарахуйн урлагЗагвар
3 дахь өдөр: Уй гашуу бол ариун газар
Ямар ч эцэг эх хүүхдийнхээ уйлахыг сонсох нь сэтгэл өвтгөм гэдгийг хэлэх байх. Эцэг эхчүүд хүүхдээ асрахдаа хатуу ширүүн байдаг. Хэдийгээр тэдний хувьд нүдээ аниад зөрүүд загнаад унтахаасаа татгалзах нь “шаналгаа” болов ч тэдний шаналгаа нь өрөвдөх сэтгэлийг нь сэрээдэг.
Үүний нэгэн адил бидний шаналал, өвдөлт нь Бурханы сэтгэлд хүрдэг. Тэр үргэлж санаа тавьдаг бас үргэлж ойр байдаг. Бурхан биднийг хэр их зүйл хийсэн эсвэл өнөөдөр ямар нүгэл үйлдсэн эсэхэд л зөвхөн санаа тавьдаг тэнгэрт байх хол хөндий, үүрэг гүйцэтгүүлэгч мастер биш.
Тэр бидэнд санаа тавьдаг. Тэр бидний юу туулж байгааг ойлгодог. Тэр бидний сэтгэл хөдлөлийн байдлыг мэддэг.
Бурхан хэрхэн "бидний хашхирааныг сонсдог" бас "бидний зовлонг хардаг" тухай Библид байнга ярьдаг. Бидний туулж буй бяцхан үхлүүд нь Бурханы зүрх сэтгэлийг хөдөлгөдөг. Бид түүний хувьд хязгааргүй үнэ цэнтэй учраас тэр бидний зовлонг хуваалцдаг. Магадгүй таныг албан тушаал ахихыг болиулсан, таны машин эвдэрсэн, нийтлэгчээс татгалзсан захидал хүлээн авсан эсвэл гэр бүлийн тань тэжээвэр амьтан үхсэн - гэх мэт. Хэдий энэ нь бусад хүмүүсийн нүдэнд харьцангуй бага гарз хохирол мэт харагдаж байсан ч гэсэн - таны эдгээр үхлийг амсан буй тань Бурханд хамаатай.
Есүс Лазарыг үхлээс амилуулахаасаа өмнө талийгаачийн охин дүү нар болох Марта, Мариа нартай эхлээд уулзсан. Мэдээжийн хэрэг, тэдний зүрх сэтгэл шархалсан байсан. Тэр бүү хэл ууртай байсан. Та үүнийг Иохан 11-дээрх тэдний ярианаас харж болно. Нэг талдаа Есүс Мариа болон бусад хүмүүсийн уй гашууг хараад өрөвдөж, уйлж эхэлсэн.
Энэ нь Бурханы зүрх сэтгэлийн талаар ямар их зүйлийг хэлж байгааг та ойлгож байна уу? Есүс Лазарыг үхлээс амилуулна гэдгээ мэдэж байсан ч тэр уйлсан. Тэдний өвдөлт, шаналал нь түүнд хамаатай байв. Тэр гарзыг үл тоомсорлосонгүй; тэр үүнийг баталгаажуулсан. Тэр тэдний зовлон зүдүүр дунд хамт байж, тэдэнтэй хамт уйлсан.
Энэ нь энгийн. Учир нь бид Бурханд хамаатай. Зөвхөн бидний бүтээмж биш мөн бидний ариун байдал, өгөөмөр сэтгэл ч бас түүнд хамаатай. Түүний нүдэнд таны өвдөлт, шаналал үнэ цэнтэй. Таны уй гашуу ариун юм. Таны амссан гарз хохирол ариун юм.
Тиймээс, үхэл ирэх үед уй гашуугаа дарах гэж бүү яараарай. Өөрийгөө чимээгүй болгон бүү хуураарай. Итгэл, хүч чадлын нэрийдлээр гарзыг бүү өнгөрөөгөөрэй. Таны үхлийг амсан буй мөчүүд Их Эзэний мэлмийд үнэ цэнтэй байдаг тул шаардлагатай бол "бүх мэдрэмжүүдийг" өөртөө мэдрүүлээрэй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдрал бүтэлгүйтэл, гарз хохирол, урам хугарал, шаналлаар дүүрэн байдаг. "Даван гарахуйн урлаг" нь танд гарз, уй гашуу, зовлон зүдүүрийг даван туулахад тан туслах болно. Энэ нь төгсгөл мэт харагдах зүйлс таны урмыг хугалж, замаас тан гаргахыг зөвшөөрөхөөс татгалзах тухай юм. Үүний оронд Бурхан тэдгээрийг таны эхлэл болгон хувиргах болтугай. Амьдрал будилаантай, хэцүү байх үед бүү бууж өгөөрэй. Дээш хар. Та ямар ч хүнд хэцүү, өвдөлт, уй гашууг туулж байгаа бай, Бурхан тантай хамт шүү.
More