Даван гарахуйн урлагЗагвар
1 дэх өдөр: Төгсгөл бол эхлэл.
Хэрэв та найзаа эсвэл гэр бүлийн гишүүнийхээ гэнэтийн үхлийг амссан бол үхлийн аймшигт хүчийг та мэдэх байх. Бид үнэ цэн өгдөг зүйлсээ гэнэт алдах нь үүнтэй адил. Энэ нь биднийг унагаах гэнэтийн хүнд цохилт мэт байдаг. Бид хүчгүй, найдваргүй, ялагдсан мэт санагддаг.
Гэхдээ гарз хохирол, уй гашуу нь бидний мэдэрч байгаа шиг төгсгөл биш бол яах вэ?
Би библийг илүү уншиж, Есүсийг удаан хугацаанд дагах тусмаа “Бидний төгсгөл гэж бодож байгаа зүйлс нь ихэвчлэн эхлэл байдаг” гэсэн энгийн үнэнийг ойлгосон юм. Бидний гарз хохирол гэж боддог зүйлс ихэнхдээ олз болдог. Сул тал байх ёстой зүйлс нь ямар нэгэн байдлаар давуу тал, хүч болдог. Муу байх ёстой зүйлс нь сайн зүйлд хүргэдэг. Яагаад? Учир нь ийм л хүчирхэг, сайн Бурхан юм. Тэр тохиолдож болох хамгийн муу зүйлсийг хамгийн сайн зүйл болгон хувиргадаг.
Том дүр зургаар нь юмсыг харахын тулд өөрсдийн үзэл бодлыг өөрчлөх нь амаргүй биш бас өвдөлтгүй ч байхгүй.
Хүүхэд төрөх үедээ толгойгоороо хэрхэн гарах ёстойг төсөөлөөд үз дээ. Би хүүгээ төрөх үед нь байсан. Хүүд маань тэр үйл явц тийм ч таатай байсангүй! Тэр магадгүй эхийнхээ хэвлийд үлдэхийг л сонгох байсан байх. Тэр гаднах ертөнцийн эрх чөлөөний талаар төсөөлж ч чадахгүй шүү дээ.
Үүнтэй адилаар бид үл мэдэгдэх байдлаас болоод алдах вий гэсэн хүмүүс, газар эсвэл мөрөөдлөөсөө зуурсаар байдаг. "Бяцхан үхэл" биднийг айлгадаг. Учир нь бид дараа нь юу болохыг төсөөлж чаддаггүй. Дөнгөж төрсөн нярай шиг бидэнд хэл яриа гэж үгүй.
Гэхдээ Бурханы түүхэнд нэг бүлгийн төгсгөл нь ихэвчлэн илүү гайхалтай боломжийн эхлэл байдаг. Есүс өөрийн амьдралыг олон хүнд амь өгөхийн тулд үхэж, оршуулагдах ёстой буудайн үр гэж дүрсэлсэн байдаг (Иохан 12:23-25). Энэ зарчим нь бидний амьдрал дахь олон төрлийн үхэлд ч гэсэн хамааралтай.
Үхэл бол төгсгөл биш. Энэ нь хэдийгээр төгсгөл мөн боловч эцсийн төгсгөл нь биш. Энэ нь шинэ зүйл бий болохын өмнө зайлшгүй байх ёстой алхам, эхлэл юм.
Тиймээс үл мэдэгдэх зүйлээс айж сандрахын оронд гүнзгий амьсгаа аваарай. Бурханд итгэхийг сонго. Үүдээр алхан ор. Хэрэв мөрөөдөл чинь нурж, ажлаа алдаж, харилцаа тасарсан эсвэл өөр ямар нэг зүйл таныг бухимдуулж байгаа бол тэрхүү үхлийг хэрхэн зөвөөр давж гараад дараагийн шинэ зүйл рүү шилжих эсэх нь танаас хамаарна.
Бурхан таны төгсгөлийг эхлэл болгохыг хүсэж байгаа.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдрал бүтэлгүйтэл, гарз хохирол, урам хугарал, шаналлаар дүүрэн байдаг. "Даван гарахуйн урлаг" нь танд гарз, уй гашуу, зовлон зүдүүрийг даван туулахад тан туслах болно. Энэ нь төгсгөл мэт харагдах зүйлс таны урмыг хугалж, замаас тан гаргахыг зөвшөөрөхөөс татгалзах тухай юм. Үүний оронд Бурхан тэдгээрийг таны эхлэл болгон хувиргах болтугай. Амьдрал будилаантай, хэцүү байх үед бүү бууж өгөөрэй. Дээш хар. Та ямар ч хүнд хэцүү, өвдөлт, уй гашууг туулж байгаа бай, Бурхан тантай хамт шүү.
More