Даван гарахуйн урлагЗагвар
2 дахь өдөр: Харанхуйн дундах итгэл
“"Миний орон дор мангас байна!"
Хүүхэд тан таныг аймшигтай уйлж ийнхүү сэрээж байсан уу? Магадгүй тач өөрөө нэгэн цагт ийм хүүхэд байсан байх.
Бид том болохын хэрээр орны доорх мангасууд алга болдог ч бидний толгойд байх мангасууд улам хүчтэй болж байдаг. Бидэн рүү дайрч болзошгүй дайснууд болоод бидэнд тохиолдож болох бузар муугаас үргэлж айх айдастай бид амьдарч болно.
Бид бүгд өөрсдийнхөө айдастай нүүр тулдаг. Үнэндээ энэхүү тодорхойгүй ертөнцөд айх зүйлс их олон байгаа. Бид бүгдэд шөнөжин унталгүй хөрвөөхөд хүргэдэг зүйлс байдаг шүү дээ.
Тэгвэл шийдэл нь юу байх вэ?
Зөвхөн аугаа ялалтын төлөө ч бус харин сорилт бэрхшээл, уй гашууд зай гаргаж, үүндээ үнэнчээр хандаж, Бурханд итгэх хангалттай том итгэлтэй байгаарай. Бид амьдарсан ч, үхсэн ч, ялж, ялагдсан ч, амжилтад хүрсэн ч, бүтэлгүйтсэн ч - юу ч тохиолдсон бай- Бурхан арыг нь даах учир Түүнд итгэж болно (Ром 8:38-39).
Бид амьдралдаа зарим хүнд хэцүү зүйлтэй тулгарах болно. Тэдний аль нь ч бидний Бурхантай харилцах харилцааг тасалж чадахгүй. Хэдий бидний хамгийн аймшигтай айдас биелсэн ч гэсэн бид Бурханы хайр, оршихуйд найдаж болно. Итгэл энэ биш гэж үү? Бурханы хайранд итгэх хүүхэд шиг итгэл биш гэж үү?
Бид Бурханд итгэх итгэлээр амьдрахад суралцсанаар үхэл төдийгүй гарз хохирол нь хүчгүй болдог. Итгэл нь танд аливаа аюул заналхийлэл, муу мэдээ, айдастай дарамтгүйгээр нүүр тулах боломжийг олгоно. Итгэлээр амьдралаа хөтлүүлж, ямар ч үхлийг гэмтэл бэртэлгүйгээр эсэнд мэнд туулаарай. Зөвхөн ялалтад битгий ач холбогдол өгөөрэй - харин итгэл нь таныг өвдөлт, бүтэлгүйтэл, урам хугарал дундуур туучуулан гаргаг. Тэр үеүд л хамгийн шилдэг нь байх болно шүү.
Тийм, хамгийн муу зүйлс тохиолдож магадгүй л юм. Үгүй ээ, таны гайхамшиг дэлхийн энэ хэсэгт тохиохгүй байна шүү дээ. Тийм ээ, зарим хүнд хэцүү өдрүүд биднийг хүлээж байгаа.
Гэхдээ та айх хэрэггүй. Таныг хайрын гар, хамгаалагч армиараа хүрээлж буй Бурханыг харуулахаар итгэл таны нүдийг нээж өгөх болно
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдрал бүтэлгүйтэл, гарз хохирол, урам хугарал, шаналлаар дүүрэн байдаг. "Даван гарахуйн урлаг" нь танд гарз, уй гашуу, зовлон зүдүүрийг даван туулахад тан туслах болно. Энэ нь төгсгөл мэт харагдах зүйлс таны урмыг хугалж, замаас тан гаргахыг зөвшөөрөхөөс татгалзах тухай юм. Үүний оронд Бурхан тэдгээрийг таны эхлэл болгон хувиргах болтугай. Амьдрал будилаантай, хэцүү байх үед бүү бууж өгөөрэй. Дээш хар. Та ямар ч хүнд хэцүү, өвдөлт, уй гашууг туулж байгаа бай, Бурхан тантай хамт шүү.
More