Гөлтгөнөн сав Загвар

The Alabaster Jar

5-с 3 дахь өдөр

Эвгүй үнэртэй нэгэн

Энд бид Мариагийн талаарх түүхийг дахин сонсох болно, учир нь тэдний ах Лазар өвчтэй байгаа талаарх мэдээг Мариа, Марта хоёр Есүст дуулгадаг. Энэ тухай Иохан 11-р бүлэгт дурдсан байна: 

“ Есүс ирээд, Лазарыг булшинд дөрөв хоног байсныг мэдэв.… Тэгтэл Марта Есүсийн ирж байгааг дуулаад, угтахаар гарав. Харин Мариа гэртээ суугаад үлдэж.… Марта Есүс хоёр ярилцсан. Тэр явж, дүү Мариагаа дуудаад, сэмхэнээр, ‘Багш энүүхэнд ирээд чамайг дуудаж байна’ гэхэд Мариа үүнийг сонсоод, ухасхийн босож, Түүн уруу очив.… Мариа Есүсийн байсан газар ирж, Түүнийг хараад хөлд нь унаж,‘Эзэн, хэрэв Та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан’гэлээ. Есүс түүний уйлахыг, түүнтэй хамт ирсэн иудейчүүдийн уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж, дотроо үймрэн,‘Та нар түүнийг хаана тавьсан бэ?’ гэхэд тэд Түүнд, ‘Эзэн, ирээд, үз’… гэлээ. Есүс уйлав.” 

Есүс Мариад хайртай байсан. 

Энэ түүхэн дэх хурцадмал байдал болон хайрыг ийм л байсан боловуу гэж бид төсөөлөх л боломжтой; Мариа шаналсандаа болон уйлж байсан бол түүний хэрхэн зовж шаналж буйг хараад Есүс гүнээ шаналжээ. Үүнээс бид энэ дэлхий дээрх зовлон шаналалын төлөө Бурхан хэрхэн зовж шаналдаг, биднийг зовж шаналах үед Тэрээр бидэнтэй хамт байхыг хүсч байдаг болохыг зурвасхан харах боломжтой. Хамгийн ихээр хэрэгцээтэй үед маань Тэрээр үргэлж бидэнтэй хамт байдаг бас байх Бурхан мөн. Энэ дэлхийн зовлон шаналалын төлөө өнөөдөр залбиран гуй бас Тэрээр бидэнтэй хамт байдгынх нь төлөө Бурханд таларх.  

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Alabaster Jar

Цутгагдсан амьдрал. Есүсийг тослосон Мариагаас энэ жишээг бид хардаг (Иохан 12: 1-8). Дараагийн 5 хоногт Мариагийн хийсэн шигээр гөлтгөнөн савыг хагалцгаая, тэгснээрээ бид Есүсийн үнэрээр дүүрэх болно.

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Tearfund-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.tearfund.org/yv -с үзнэ үү