Гөлтгөнөн сав Загвар

The Alabaster Jar

5-с 2 дахь өдөр

Түүний хөлд суух

Бид Мариагийн талаар өөр юуг мэдэх вэ? 

Тэр Мартагийн дүү бөгөөд бид түүний тухай Лукын сайнмэдээний номноос сонсож байсан. Лук 10:39-42-р эшлэлүүдэд Есүсийг Бетан тосгонд очиход Марта хэмээх нэгэн бүсгүй Түүнийг гэртээ зочилж буй тухай гардаг.

“Түүний дүүг Мариа гэдэг бөгөөд тэрээр Эзэний хөлд суун, Түүний ярьж буй бүхнийг сонсон байв. Харин Марта үйлчлэх ажилдаа түүртсэн тул Есүс уруу ирж, ‘Эзэн, дүү минь үйлчлэх ажилд намайг ганцаар орхисныг Та анзаарахгүй байна уу? Надад тусал гэж түүнд хэлээч ’гэв. Харин Эзэн, ‘Марта, Марта, чи мөн ч их зүйлд санаа тавьж зовох юм даа. Үнэндээ ганцхан юм л хэрэгтэй билээ. Мариа өөрөөс нь зайлуулагдашгүй сайныгаа л сонгон авчээ”  

гэв. Мариа сайныг сонгон авсан эсвэл сайн ‘хувийг’ сонгон авсан гэж зарим Библийн орчуулгад хөрвүүлсэн байдаг. Хувь гэж хоол ундны хувийг магадгүй хэлж байгаа юм болов уу? Мариа хамгийн сайхан хоолыг, цор ганц, амьдрал өгөгч талхыг, Марта, чиний хийж буй хоолноос хамаагүй дээр, өөрөөс нь хэзээ ч зайлуулагдахгүй тийм хоолыг сонгосон хэмээн Есүс тайлбарласан. 

Мариа өөрийгөө хэн гэж бодсон юм болоо? Ямар ч эмэгтэй Багшийн ‘хөлд зүгээр л сууж’ чадахгүй, учир нь үүнийг хийх боломжтой цор ганц арга зам нь тэр эмэгтэй Багшид шавь орсон байх юм. Энэхүү энгийн үйлдлээр, Есүс Мариаг эр хүний адил байр сууринд өргөмжилсөн бөгөөд Тэрээр түүнийг Өөрийнхөө шавь болгон авахаар сонгосон учраас тэрээр одоо мөнхийн үнэ цэнэтэй болсон болохыг нь түүнд өөрт нь бас түүний эргэн тойрныхонд таньж мэдүүлжээ. 

Энэ дэлхий дээрх асар их зовлон бэрхшээлүүдийн ихэнх нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш бус байдлаас үндэслэн гардаг. Энэ тэгш бус байдал нь эмэгтэй хүүхдийн аллага, эмэгтэй хүүхдүүд хэзээ ч сургуульд явдаггүй байх, хүүхэд байхад нь гэрлэхэд хүчлэх, эм бэлэг эрхтний гажуудал болон хүйснээс үүдэлтэй хүчирхийлэл зэргийн үндэс болдог. Гэсэн хэдий ч, бидний Бурхан, Есүс, эмэгтэй хүн болох Мариаг Өөрийнхөө шавь болгохоор дууджээ. 

Эдгээр асуудлуудад өртсөн таньж мэдэх хүнийхээ төлөө өнөөдөр залбир бас ’бид бүгд Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн’ учраас бие биенийгээ хүндлэхэд суралцахын төлөө залбир. Хэрэв та хүйсний хүчирхийллийн эсрэг Tearfund хэрхэн тэмцдэг болох талаар улам илүүг мэдэхийг хүсч байгаа бол’, Tearfund.org

дээрх Аминагийн’түүх, болон бусад эмэгтэйчүүдийн’түүхүүдийгунших боломжтой.

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

The Alabaster Jar

Цутгагдсан амьдрал. Есүсийг тослосон Мариагаас энэ жишээг бид хардаг (Иохан 12: 1-8). Дараагийн 5 хоногт Мариагийн хийсэн шигээр гөлтгөнөн савыг хагалцгаая, тэгснээрээ бид Есүсийн үнэрээр дүүрэх болно.

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Tearfund-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.tearfund.org/yv -с үзнэ үү