Гөлтгөнөн сав Загвар

The Alabaster Jar

5-с 4 дахь өдөр

Бүхнээ өргөх

Дээгүүр Өнгөрөх баяраас зургаан өдрийн өмнө, Есүсийн цовдлолоос тав хоногийн өмнө Есүс үхлээс амилуулсан Лазарын гэр байх Бетанд очсон. Тэд түүнд зориулж оройн зоог бэлтгэв. Лазар тэнд байсан бөгөөд Марта үйлчилж байлаа. Тэр үдэш Мариа цэвэр нардын—өндөр үнэтэй үнэрт тосыг авч ирсэн бөгөөд магадгүй энэ нь Лазарыг булшинд хэвтэж байхад тослосон тос байж болох юм. Тэрбээр санаа зовсон шинжгүй гөлтгөнөн савны амсарыг салгалав. Тэр ямар ч зүйлийг хадгалахыг хүссэнгүй.

Тэр даруй, хүчтэй, чамин үнэр нь түүний хамар дүүрэн үнэртэхэд, тэр Лазарын булшин дотор Есүсийн өмнө уйлж байсан шигээр сөхөрч суув. Тэр өөрийг нь сонгон хайрласан, ахыг нь үхлээс амь оруулсан багшынхаа— хөлд сөгдөн суусан.—Мариа эш үзүүлсэн үйлдлийг гүйцэтгэж, зургаан өдрийн дараа Түүний оршуулганд бэлтгэн Есүсийг тослов.

Удалгүй тэр удаанаар, маш удаанаар үсээ тайллаа.

Еврей эмэгтэйчүүд үсээ уяж улмаар үсээ бүтээдэг байсан—нь эмэгтэй хүний’үс задгай байгааг харж болох цорын ганц хүн нөхөр нь байсантай холбоотой юм. Есүсийн хөлийг нь үсээрээ арчиж байгаа тэр үйлдлээр дамжуулан тэрээр хүн болгонд Есүс бол миний нөхөртэй адил гэж хэлж байгаа юм.

Тэр яг л цаг хугацаа зогссон мэт, үнэртэн бүхэл бүтэн гэрийг дүүргэн хамар цоргин байх үед; тэр маш удаанаар түүний хөлийг үсээрээ арчив, энэ эмэгтэй Есүст бүхнээ өргөсөн. Тэр зүгээр л нэг үнэтэй үнэртэй усаар хангаад зогсоогүй, магадгүй энэ нь түүний гэр бүлийн хамгийн үнэтэй эд зүйл байсан хэдий ч тэрээр үүний хажуугаар өөрийгөө өргөсөн.

Тэр өөрийгөө бүр мөсөн өргөв.

Амьдралаа цутган асгаж; бүхнээ өргөсөн.

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

The Alabaster Jar

Цутгагдсан амьдрал. Есүсийг тослосон Мариагаас энэ жишээг бид хардаг (Иохан 12: 1-8). Дараагийн 5 хоногт Мариагийн хийсэн шигээр гөлтгөнөн савыг хагалцгаая, тэгснээрээ бид Есүсийн үнэрээр дүүрэх болно.

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Tearfund-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.tearfund.org/yv -с үзнэ үү