Гөлтгөнөн сав Загвар

The Alabaster Jar

5-с 5 дахь өдөр

Эргэж ирсэн хайр

Хайр, өгөөмөр сэтгэлийнхээ төлөө Мариа Иудасаас хамгийн эхэнд тавих зүйлийн талаар шүүмжлэлийг хүлээн авдаг. Есүс, Иудаст хариуд нь үйлчлэх боломж үргэлж байх болно гэдгийг таниуллаа. Мариа, завгүй эгч Марта шигээ, маш их сайн зүйлийг хийж, маш олон хүмүүсийн төлөө санаа тавьдаг нэгэн байгаагүй “ганцхан хэрэгтэй юмыг”мэдсэн нэгэн байсан (Лук 10.42) бөгөөд энэ нь Есүсийн оршихуйд магтан хүндлэх байлаа.  

Мариагаас бид чин сэтгэлийн магтаал хүндлэл нь Өөрийгөө хоослох замаар хариу үйлдлийг Бурханд үзүүлсэн, асгасан амьдралыг хэлдэг болохыг суралцдаг.  “Тэрээр хэдийгээр Бурханы мөн чанараар оршин байсан боловч, Бурхантай тэгш байх явдлыг Өөртөө хадгалах зүйл гэж үзсэнгүй, харин Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ.” (Фил 2.6-7)Энэ

нь маш хүчирхэг, мартахын аргагүй дүр зураг: Бидний Бурхан хоосрох хүртлээ асгагдсан. Тэр хүний биеэр төрж Өөрийгөө хоосолж, дараа нь хүний байдлаар Тэрээр нэн ядуу гэж өнөөдөр үзэхүйц амьдралаар бидний дунд даруухан амьдарч байв. 

Есүс бидний Бурхан, бидний дунд төрөхийн төлөө маш ихийг золиослосон.

Улмаар төгсгөлд нь бид өгөөмөр сэтгэлээрх хамгийн агуу үйлдлийг хардаг. Тэр бид бүгдэд зориулж Өөрийнхөө амийг өгсөн. Энэ бол хамгийн үнэ цэнэтэй бэлэг, хамгийн чухал өгөх үйлдэл байлаа. Таван өдрийн дараа сүрчигний үнэр Түүнээс үнэртсэн хэвээр байхад, Есүс загалмай уруу чиглэн явсан. Бидний Бурхан цор ганц ариун Нэгэн хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Тэр Нэгэн бидний нүглийг цагаатгахын тулд бидний төлөө үхсэнээрээ загалмай дээр золиос болгогдон хоосорч, үнэт үнэртэн мэтээр асгагдсан. Хайр эргэж ирэв.

Өнгөрсөн таван өдрийн турш дахь аяныхаа төгсгөлд бид ойртож байх үедээ хамтдаа гэрч нар нь болцгоосон хайр, өгөөмөр сэтгэлийн талаар зүрх сэтгэлд тань ярихыг Бурханаас гуйн залбир. Хүчирхэг үнэртэй ус асгарах шиг Мариагийн хайранд магтаал хүндлэлийг тань дүүргэх боломжийг олго. Есүсийн оршихуй дотор талархалтайгаар амар. Таны хариулт ямар байх талаар эргэцүүлэн бодоод үз. 

Tearfund.org-д зочилж улмаар бидний ажлын талаар илүү ихийг олж мэдээрэй. 

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Alabaster Jar

Цутгагдсан амьдрал. Есүсийг тослосон Мариагаас энэ жишээг бид хардаг (Иохан 12: 1-8). Дараагийн 5 хоногт Мариагийн хийсэн шигээр гөлтгөнөн савыг хагалцгаая, тэгснээрээ бид Есүсийн үнэрээр дүүрэх болно.

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Tearfund-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.tearfund.org/yv -с үзнэ үү