Бүтэн жилийн туршид талархлыг хураан авагтун!Загвар
ЖИЖИГ ЗҮЙЛИЙН ТӨЛӨӨ ТАЛАРХ
'Хорин таван центээс үнэтэй ямар ч зүйлийн төлөө таларх!' гэж нэг хүн надад хошигнон хэлж байсан. Энэ чимээгүй цагийн судлалыг бичиж байхдаа 1 Тесалоник 5:18-ын талаар бодохгүй байхын аргагүй.
"Бүх зүйлд талархлаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн."
Хорин таван цент хүртэл цугласаар байгаад нэг доллар болдог. Жижиг зүйлийг бид асар ихээр үнэлэн хадгалдаг нь үнэхээр хачирхалтай.
• Талархах үед чинь нүүр дүүрэн инээмсэглэн багваахай цэцгийн баглааг хайрын үүднээс танд атгуулах жоохон хүүхдийг сана!
• Аль хэдийнээ нас барсан хайртай хүний гараараа бичсэн зүйлийг хувцасны шүүгээнээсээ олж байснаа сана.
• Замын хажууд танд туслахаар зогссон танихгүй хүнийг сана.
• Олон жил холбоогүй байсан найз чинь тан руу залгасныг санаж байна уу?
• Хүүхэд, ач зээ хүүхэд эсвэл хань ижлийн тан өглөөний тэврэлтүүд.
• Анхаарлыг тань татахыг хүсэх нохойны тавхай таны шуунд хүрэх.
Танд асар их утга учрыг агуулах хэдхэн жижиг зүйлсийг л би танд сануулахыг хичээсэн нь энэ шүү. Хэрэгтэй үед нь өгсөн хуучин машиныг хүн арчилж тордохгүй юм бол ирээдүйд тэдэнд өгөгдөх цоо шинэ машиныг тэд арчилж тордохгүй нь лавтай.
“Хэн маш бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мөн итгэмжтэй байдаг. Хэн бага юманд шударга бус байна, тэр нь их юманд ч мөн шударга бус байдаг.” Лук 16:10
Хэр зэрэг талархалтай болохыг минь шалгахаар Бурхан бидэнд жижиг зүйлийг өгдөг болов уу гэж би олонтоо боддог. Энэ нь биднийг энэ судлалын эхний өдөрт авч ирэх болно. Баяртайгаар дуу дуулахаар хүүхдүүдээ тойруулан суух Африк дахь даруу ээжийг санаж байна уу? Бидний нүдээр тэдэнд асар бага зүйл байгаа; гэвч тэдний нүдээр, өөрсдөдөө байгаа ивээлүүдээ тэд мэдэрсэн бөгөөд үүн дотроо тэд баярлан хөөрсөн. Жилийн өдөр бүрд талархлыг хураахад тэд суралцжээ! Тэдэнд буй зүйлийг бид цуглуулан хураах болтугай!
ӨНӨӨДРИЙН ДАСГАЛ:
• Танд асар чухал жижиг зүйлсийнхээ жагсаалтыг дэлгэрүүлэхэд зориулан цаг гарга.
• Том зүйлийг бүтээхэд асар олон жижиг зүйл оролцдог болохыг сана: байшинг барих дүнзтэй хадаас ч бас адилхан чухал үүрэгтэй!
• Бурханд болоод бусдад та хэдий чинээ талархана төдий чинээгээр үүнийг хийхэд амархан болж ирэх болно.
• 'Талархалтай байдлыг бүтэн жилийн турш хураах'-ыг зорилгоо болго!”
Танд энэ чимээгүй цагийн материал таалагдсан бол You Version дахь хайлт дээр Eternity Matters With Norma гэж бичээд хайна уу, Нормагийн бичсэн өөр бусад чимээгүй цагийн материалууд гарч ирэх болно.
Зохиогч ба түүний өөр бусад бүтээлүүдийг нь http://facebook.com/eternitymatterswithnorma-с үзнэ үү.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Өөр бусад соёлоос суралцах зүйл ямар их байдаг нь үнэхээр гайхширмаар! Эд материалын хувьд зарим нь асар бага зүйл өмчлөх хэдий ч тэд талархал ба баяр хѳѳрийн гүн мэдрэмжээрээ бусдаас ялгардаг! Би таны хувьд ямар байдгийг мэдэхгүй ч миний хувьд талархал ба баяр хѳѳр нь амьсгалахтай адил амархан байдаг шиг үүнийг та надтай адилхан мэдрээрэй гэж би хүсдэг! Энэ төлөвлөгөөгөөр, талархлын баярын үеийг хэрхэн өдөр тутмын дадлага болгох талаар олж мэдэх болно!
More