Бүтэн жилийн туршид талархлыг хураан авагтун!Загвар
ТАЛАРХЛЫН ХАМТ БУРХАНЫГ ӨРГӨМЖИЛ!
Талархлаараа бид хэрхэн Бурханыг өргөмжилж болох вэ? Түүний Хэн болох мөн Түүний юу хийсний төлөөх талархлаа Бурханд харуулах хэд хэдэн арга зам бий.
• Дуулгавартай байдал: 'Дуулгавартай байдал' бол 'золиос'-оос хамаагүй дээр болохыг Түүний Үг надад сануулдаг. 1 Самуел 15:22 Бид Түүнийг дуулгавартай дагаж, Түүний Үгийн дагуу амьдрах үед амьдралаараа Бурханд тасралтгүйгээр талархаж байдаг! гэжээ.
•Амаараа магтагтун: "Би Бурханы нэрийг дуугаар магтаж, Түүнийг талархлаар өргөмжилнө." Дуулал 69:30
• Аядуу зөөлөн сэтгэл:"Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд." Ефес 4:32
• Залбирал:"Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархлаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн." 1 Тесалоник 5:16-18
• Өгөөмөр сэтгэл:"Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус зүрхэндээ байгаачлан өгөгтүн. Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг." 2 Коринт 9:7
Зүрхэний тан гүнд талархал ба баяр хѳѳрийг өдөөхийн тулд эдгээр санал болгож буй зүйлсийн талаар тунгаан бод!
Шоколадтай жигнэмэг хийх жишээг би Бурханд бүхий л зүрхээрээ үйлчлэхтэй зүйрлүүлэн бодохыг хүсдэг. Хэрэв би хэт яаравчлах юм бол үйл явцыг хэт хурдлуулахыг хичээж болно; магадгүй жорын дурдсанаас хамаагүй өндөр халуунд жигнэж ч болно. Магадгүй утсаараа хэн нэгэнтэй ярих замаар сатаарснаасаа болоод чухал орцыг нь хийхээ мартаж ч болох юм. Эсвэл магадгүй хугацаа нь хэтэрсэн шоколад хэрэглэх замаар буруу шийдвэрийг ч гаргаж болно.
Ийм байдлаар хийсэн жигнэмгээр дайлахад минь та тийм ч талархал, хайрыг мэдрэхгүй л байх болов уу. Энэ ч бас Бурханы хувьд үнэн аж. Жигнэмэг хийхтэй адилхан бид хэрэгтэй цагийг зарцуулдаг, бусад зүйлээ түр хойшлуулдаг, мөн хамгийн шилдэг бас шинэхэн орцыг ашигладаг. Ихэнх эрэгтэй хүмүүс тэр жигнэмгийн үнэрийг авангуутаа л талархан хайрлагдсан мэт мэдэрдэг үүнээс ч дээр тэдэнд хэдэн ширхгийг таваг нь дээр тавиад өгөх юм бол хамаагүй дээр.
Талархах замаар өөрсдийнхөө хайрыг Түүнд өдөр бүр харуулахыг минь Бурхан хүлээж байдаг!
ӨНӨӨДРИЙН ДАСГАЛ:
• Эзэнийг өргөмжлөхийн тулд энэ жагсаалтыг ашигла эсвэл өөрийнхөө жагсаалтыг гарга.
• Бүтээгчийн оршихуйд ирэх нь ямар агуу эрх дарх вэ; энэ бодлыг сүнсэндээ оруулахаас эхэл!
• Өдөр бүрийн хийдэг зүйлийнхээ хамгийн сүүлд нь Бурханыг бүү оруул.
• Өөрийнхөө зүрхний гүнд талархлыг өдөө.
Энэ төлөвлөгөөний тухай
Өөр бусад соёлоос суралцах зүйл ямар их байдаг нь үнэхээр гайхширмаар! Эд материалын хувьд зарим нь асар бага зүйл өмчлөх хэдий ч тэд талархал ба баяр хѳѳрийн гүн мэдрэмжээрээ бусдаас ялгардаг! Би таны хувьд ямар байдгийг мэдэхгүй ч миний хувьд талархал ба баяр хѳѳр нь амьсгалахтай адил амархан байдаг шиг үүнийг та надтай адилхан мэдрээрэй гэж би хүсдэг! Энэ төлөвлөгөөгөөр, талархлын баярын үеийг хэрхэн өдөр тутмын дадлага болгох талаар олж мэдэх болно!
More