Бүтэн жилийн туршид талархлыг хураан авагтун!Загвар
ТҮҮНИЙ ОРШИХУЙД ТАЛАРХАЛТАЙГААР ИРЭГТҮН!
"Ирэгтүн, ЭЗЭНд баясалтайгаар дуулцгаан Авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаая! Түүний өмнө талархалтайгаар ирж, Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая! ЭЗЭН аугаа Бурхан бөгөөд Бүх бурхдын дээд аугаа Хаан юм." Дуулал 95:1-3
Зарим хүмүүс хөл нь газар хүрэхийг тэсэн ядан хүлээн, инээмсэглэсээр өглөө сэрдэг! Зарим хүмүүс гэгээ ормогц л санаа алдан, ирж буй өдөртэй нүүр тулахыг хүсэхгүй байна гэсэн бодол санаатайгаар хөнжлөөрөө толгойгоо хучдаг.
Сэрүүн байх хором бүр маань Бурханы оршихуйд байх агуу онцгой эрх дарх, боломжийг бидэнд олгодог гэдэгт энэ чимээгүй цагийн судлалаар дамжуулан суралцаасай гэж би үнэхээр хүсэж байна! Би үүнийг яаж мэдэж байна вэ? Ариунаас ариун газарт сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуурсан ба газар хөдлөн хад чулуу бут үсэрсэн учраас бид Хаант суудлын өмнө зоригтойгоор ирэх боломжтой болсон. Загалмай дээрх Есүсийн үхэл Түүний оршихуйд ирэх боломжийг бидэнд олгожээ! Бидний өмнөөс гэгээнтэн орох шаардлагагүй болсон; та бидэнд аль алинд нь үнэгүй нэвтрэх эрх олгогджээ!
Өглөө бүр сэрэх хором мөчид, Түүний гэрэл цонхоор минь гэрэлтэх хором мөчид, тэнгэр харах эсвэл шувуу жиргэхийг сонсох тэр л хором мөчид бид ямар нэгэн хэлбэрээр Түүний оршихуйд байгаа, учир нь Тэр бүхий л зүйлийг бүтээсэн. Эзэнтэйгээ бид хэрхэн мэндчилбэл зохих вэ? ЭЗЭНд баясалтайгаар дуулцгаан Авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаа, Түүний өмнө юутай ир гэж Бичээс бидэнд хэлдэг вэ? Талархалтайгаар!
ӨНӨӨДРИЙН ДАСГАЛ:
• Та өглөө сэрэхдээ уур уцаартай байдаг хүн бол үүнийгээ таслан зогсоо!
• Өглөөний цай эсвэл кофегоо уухаасаа өмнө инээмсэглэх дасгал хий.
• Хайртай хүмүүстэйгээ баяр хөөртэйгөөр мэндчил мөн ямар нэгэн зүйлийн төлөө тэдэнд талархахыг хичээ.
• Дэлгүүр эсвэл ажил руугаа машинаараа явж байх үедээ баяртайгаар дуулагтун.
Энэ төлөвлөгөөний тухай
Өөр бусад соёлоос суралцах зүйл ямар их байдаг нь үнэхээр гайхширмаар! Эд материалын хувьд зарим нь асар бага зүйл өмчлөх хэдий ч тэд талархал ба баяр хѳѳрийн гүн мэдрэмжээрээ бусдаас ялгардаг! Би таны хувьд ямар байдгийг мэдэхгүй ч миний хувьд талархал ба баяр хѳѳр нь амьсгалахтай адил амархан байдаг шиг үүнийг та надтай адилхан мэдрээрэй гэж би хүсдэг! Энэ төлөвлөгөөгөөр, талархлын баярын үеийг хэрхэн өдөр тутмын дадлага болгох талаар олж мэдэх болно!
More