Бүтэн жилийн туршид талархлыг хураан авагтун!Загвар

Harvest Thanksgiving All Year Round!

7-с 6 дахь өдөр

ТАЛАРХАЛ ДОТОР ТОЛГОЙ ГУДАЙЛГАХААС БҮҮ ИЧИНГҮЙР

Хүүхэд байхаасаа л хоол идэхээсээ өмнө толгойгоо гудайлган, хоолныхоо төлөө Бурханд талархахад би сурсан байв. Өнөөдрийг хүртэл, 77 жилийн дараа ч гэсэн ресторанд байхдаа ч хүртэл талархалтайгаар би толгойгоо гудайлгадаг.

Магадгүй би буруу бодож байж ч болох юм, гэхдээ өнөө үед ихэнх хүмүүс ингэхээ больсон мэт надад санагддаг. Бусдыг би шүүж байгаа юм биш шүү; юуг олж харж байгаа л би хуваалцахыг хүсэж байгаа маань энэ. Ивээгдсэн зүйлсийнхээ төлөө Бурханд ичингүйрэхгүйгээр талархаж буй хүмүүсийг хараад зүрх минь үнэхээр хөөрдөг. Үүнийг тэмдэглэхгүйгээр өнгөрч буй нэг шалтгаануудын нэг бол хүмүүс үнэхээр зав чөлөөгүйн улмаас гэр бүлээрээ хооллох нь ховордсон явдал юм.

Хожим нь зарим багш нар сургаал ба дүрэм журмаа хүмүүст тулгах талаар Тимот биднийг сэрэмжлүүлжээ. Үүний өмнөх эшлэл гэрлэхийг хориглодог мөн хоол хүнсийг цээрлэхийг албаддаг сургаал байх талаар өгүүлдэг."Бурханы бүтээл бүр сайн. Тэдгээрийг талархалтайгаар хүлээн авсан бол гологдох зүйл үгүй. Учир нь энэ нь Бурханы үгээр ба залбирлаар ариусгагддаг." 1 Тимот 4:4-5

Асар олон хүнийг Есүс хооллохдоо Түүний хамгийн түрүүнд хийсэн зүйл бол таван талх ба хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн ерөөн талхыг хуваахаасаа өмнө Бурханд талархал өргөсөн. Долоон талх ба загасаар асар олон хүнийг хооллохдоо Тэр мөн үүний адилаар үйлдэв.

Талархалтай байдлаа Эзэнд харуулах өөр нэг боломжийг ашиглах бас үүнд цаг гаргах нь талархалтай сүнсээ өсгөхөд бидэнд тусалдаг.

Бусад хүмүүсийн төлөө ямар нэгэн зүйлийг хийхдээ баярлалаа гэж хэлүүлэхийг би хүсэн хүлээж байгаа юм биш харин талархаж буйгаа харуулахад цаг гаргахгүй байх юм бол ивээлийн төлөө тэд талархаж байгаа эсэхэд би эргэлздэг. Бурханы хувьд ч бас ийм аж; Тэр бидний талархалтай байдалд хэзээ ч бүү эргэлзэх болтугай.

Хоолныхоо төлөө олон нийтийн газар байхдаа залбирах талаар бичихэд минь энэ бол үзүүлбэр биш гэдгийг ойлгоорой. Идэхээсээ өмнө толгойгоо гудайлгах хүмүүсийг харах хүмүүс энэ нь тодорхой хэмжээгээр үйлчлэл болдог хэдий ч өөрсдөдөө анхаарал татахын тулд хоолныхоо төлөө чангаар залбирахыг хэлдэггүй.

Хажуугаас харж байгаа хүмүүс магадгүй биднийг бусдаас огт өөр эсвэл хэвийн бус гэж бодож болох хэдий ч энэ нь тэдний сүнсийг өдөөж болох юм. Ахлах сургууль, их сургууль эсвэл мэргэжлийн америк хөл бөмбөгийн тэмцээн дээр бид хоолойгоо сөөтөл хашхирдаг хэдий ч өөрсдийгөө ичгүүрт оруулахыг хүсээгүйдээ бидэнд өгсөн ивээлүүдийн төлөө ертөнцийг Бүтээгчид талархахаасаа бид ичдэг.

ӨНӨӨДРИЙН ДАСГАЛ:

• Хоол идэхээсээ өмнө залбираагүй удаж байгаа бол өнөөдрөөс залбирч эхэл. Яагаад? Учир нь энэ бол Бурханы зүрхийг баярлуулаад зогсохгүй талархалтай байдлыг маань өсгөх болно!

• Гэртээ дасгал хий. Өөрөө залбирч эхэл, тэгээд гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа залбирах.

• Тодорхой хугацааны дараа ресторанд толгойгоо та гудайлгахыг хүсэх болно!

• Хэрэв та ямар нэгэн тэмцээн дээр солиотой мэт аашилж аягладаг бол Бурханы төлөө бага зэрэг солиотой мэт аашилж болно шүү дээ!

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Harvest Thanksgiving All Year Round!

Өөр бусад соёлоос суралцах зүйл ямар их байдаг нь үнэхээр гайхширмаар! Эд материалын хувьд зарим нь асар бага зүйл өмчлөх хэдий ч тэд талархал ба баяр хѳѳрийн гүн мэдрэмжээрээ бусдаас ялгардаг! Би таны хувьд ямар байдгийг мэдэхгүй ч миний хувьд талархал ба баяр хѳѳр нь амьсгалахтай адил амархан байдаг шиг үүнийг та надтай адилхан мэдрээрэй гэж би хүсдэг! Энэ төлөвлөгөөгөөр, талархлын баярын үеийг хэрхэн өдөр тутмын дадлага болгох талаар олж мэдэх болно!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Eternity Matters With Norma -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.facebook.com/eternitymatterswithnorma

Холбоотой төлөвлөгөө унших