Бүтэн жилийн туршид талархлыг хураан авагтун!Загвар

Harvest Thanksgiving All Year Round!

7-с 4 дахь өдөр

БОДОЛ САНААГ ТАН ЮУ ДҮҮРГЭДЭГ ВЭ?

"Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа."Филиппой 4:8

Бодол санаа нь өөр бусад зүйлээр дүүргэгдсэний улмаас хүмүүс талархлаа тэр бүр илэрхийлдэггүй аж. Хайртай хүмүүстэйгээ яаруухнаар мэндлэх хүртлээ зав чөлөөгүй байхыг та мэдэрч байсан уу? Өөрөөр хэлбэл, чухал зүйл тан юу болохоо мартах хүртлээ та асар олон зүйлд зав чөлөөгүйгээр оролцож байгаа гэсэн үг. Мэдээж амьдрал бол зав чөлөөгүй. Хэрэв та тэтгэвэртээ суугаагүй бол, ажил, хүүхдүүд, сургууль, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, чуулган, сайн дураараа үйлчлэх, спорт, дэлгүүр орох, машин барих гэх мэтээр өдрийн тан жагсаалтад төгсгөл гэж үгүй.

Магадгүй та эдгээрийн алинд нь ч хамаарахгүй байж болох хэдий ч магадгүй бодол санаа тан шунал тачаал, порно, согтууруулах ундаа, хэтрүүлэн идэх эсвэл үзэж хэрэггүй гэж мэдэх киногоо үзэх гэх мэт зүйлсээр дүүрсэн байж болох юм.

Тухайн нийгмийн хэвийн үзэгдэл мэт санагдах амьдралын хэв маягт хүмүүс суралцдаг. Бид 'бүхнийг' Эзэнд зориулж хийх ёстой! Эзэнд зориулан аливааг хийх үедээ тэдгээрийгээ талархалтай зүрхтэйгээр бид хийх ёстой. Хийж байгаа зүйл маань Бурханд таалагдахгүй гэдгийг хэрэв бид мэдэж байгаа бол талархал, магтаалын хамт Түүн дээр ирж чадахгүй байгаагаа бид мэддэг.

Тэтгэвэртээ суух талаар би дурдсан билүү? Тиймээ, тэтгэвэртээ суусан атлаа аялах, гольф тоглох, ач зээ нараа хэт ихээр хайрлах, найзуудтайгаар гадуур хооллох гэх мэт зүйлээр хэт зав чөлөөгүй болох талтай. Талархахын оронд, хобби, гар урлал гэх мэт эдгээр хөгжилтэй зүйлээр бодол санаагаа дүүргэж болох юм. Өнөөдрийн судлалд дурдсан зарим зүйлсийг хийх нь огтхон ч буруу зүйл биш харин хийж байгаа бүхий л зүйлээ бид талархалтай зүрхтэйгээр, Есүст анхаарлаа бүрэн хандуулсан байдалтайгаар хийхэд суралцах ёстой.

Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! гэдгийг Ром 12:2 бидэнд сануулдаг.

Бид оюун санааныхаа шинэтгэлээр хэрхэн өөрчлөгдөх боломжтой вэ?

Нэгдүгээрт, юу биднийг хөдөлгөж байна вэ мөн яагаад бид бүхнийг хийхийг хүсдэг болохоо ухаарах ёстой. Эзэнээс юуг ч бүү нуу, Түүнтэй харилцан ярихдаа бусдаар магтуулан тэдэнд харагдахыг хүсэн өөрөө өөртөө анхаарал хандуулахад үйл ажиллагаа чинь хандсан байгаа эсэхийг өөрөөсөө асуу. Хэн чинь өөрийнхийг эрж хайх бодол санаагаар дүүрэн байгаагаа сайн мэдэж байгаа. Хэрэв та мөн бол Бурханаас уучлал гуй, бодол санааг тан дүүргэх тэдгээр зүйлийг өөрчлөхөд туслаач хэмээн Түүнээс гуйн залбир.

ӨНӨӨДРИЙН ДАСГАЛ:

· Хэрэв та хэт олон зүйлд оролцсон байгаа бол жагсаалтыг хэрхэн багасгах арга замыг бодож ол.

· Эзэнтэй алхах алхааг тан алдаршуулахгүй гэмт зүйлсээр бодол санаа тан дүүрсэн байгаа бол шударгаар Бурханы өмнө ир, тэгээд Түүнтэй ярилц.

· Үйлдэл, үйл ажиллагаа тан өөрийнхийг эрж байна уу эсвэл Бурханыг алдаршуулахыг эрж байна уу гэдгийг тодорхойлохын тулд өөрөө өөрийгөө дүгнэж цэгнэ.

· Талархал ба баяр хөөрт зориулж оронд зайг гаргах шийдвэрийг гарга!

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Harvest Thanksgiving All Year Round!

Өөр бусад соёлоос суралцах зүйл ямар их байдаг нь үнэхээр гайхширмаар! Эд материалын хувьд зарим нь асар бага зүйл өмчлөх хэдий ч тэд талархал ба баяр хѳѳрийн гүн мэдрэмжээрээ бусдаас ялгардаг! Би таны хувьд ямар байдгийг мэдэхгүй ч миний хувьд талархал ба баяр хѳѳр нь амьсгалахтай адил амархан байдаг шиг үүнийг та надтай адилхан мэдрээрэй гэж би хүсдэг! Энэ төлөвлөгөөгөөр, талархлын баярын үеийг хэрхэн өдөр тутмын дадлага болгох талаар олж мэдэх болно!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Eternity Matters With Norma -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.facebook.com/eternitymatterswithnorma

Холбоотой төлөвлөгөө унших