Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар
ДОЛОО ХОНОГ 2: ЭЗЭН, ТА ШУУРГАН ДУНД БАЙНА УУ?
ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Гашуудал 3:1-20-г унш.
Иеремиа Бурханы талаар юу өгүүлж буйг та сонсож байна вэ? Энэ сургаалаас та юуг тусган харж байна? Үнэхээр Бурхан түүнийг хайрга зажлуулж шүдийг нь хугалж, тоосонд хутгасан гэж үү? Эдгээр нь үнэхээр үнэн гэж үү? Цааш нь Гашуудал 3:21-66-г унш. Бурханд найдаж буй Иеремиаг та харж байна уу? Та түүний ухаарлыг сонсож байна уу?
ҮНЭН ДОТОР АЛХАХ
Иеремиа нутагт нь юу ч үлдээгүй үгүйрэн хоосорсныг, сүм нураагдсаныг, Бурхантай байгуулсан гэрээ хүчингүй болсон мэт санагдахыг, мөн авралын бүх найдвар тасарсан мэт байдлыг харуулсан. Гэсэн хэдий ч найдвар өгөгдсөн хэвээрээ байсан учраас хүмүүс үнэн гэмшил болон итгэлээр Бурханыг эрж хайсан ба тиймээс ч Иеремиа өөрийн дуудлагаа үргэлжлүүлэн дагасан. Бурхан бол Бурхан, ямар ч үед Бурхан бол сайн Бурхан, бас Түүний зорилго нь зөвт гэдгийг мэдэн ямар ч нөхцөл байдалд бид Бурхан руу хараагаа сунгах хэрэгтэй. Тэрээр биднийг хэзээ ч орхихгүй бас хаяхгүй гэдгээ амласан. Бид эдгээр үнэнд итгэх үү бас даруугаар Түүний хүчит мутар дор орох уу?
ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙГ ТӨВЛӨРҮҮЛ
Өнөөдрийн гол эшлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ түүнийг нууж, тунгаан бод, бас өдрийн туршид үүнийг залбирлаа болго.
Дэд хууль 32:39
Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав! Надаас өөр ямар ч бурхан байхгүй! Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй.

Энэ төлөвлөгөөний тухай
Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/