Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 25 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 2: ЭЗЭН, ТА ШУУРГАН ДУНД БАЙНА УУ?

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Эхлэл 45:4-8 ба Гэтлэл 4:10-12-г унш.

Иосеф ах нартаа хандан юу гэж хэлсэн бэ? Бурхан Мосетэй ярьсан ярианаас та юу ойлгож авсан бэ? Та өөртөө юу гэж хэлэх хэрэгтэй вэ?

ҮНЭН ДОТОР АЛХАХ
Таны амьдралд яг одоо ямар нөхцөл байдлууд бий болоод байгаа вэ? Бурхан таныг хэрхэн энэ нөхцөл байдалд тань хүргэсэн бэ? Таны амьдралд ойлгогдохгүй байгаа юу өрнөн байна вэ?

Та Түүнд бүхнийг даатгасан уу? Та өөрийнхөө амьдралыг тэр чигээр нь Эзэний өмнө тавьж бас байгаа бүхнээ Түүнд өгөх үү? Өөрийнхөө хараанд бүү түшиглэ. Өөрийнхөө ойлголтод бүү түшиглэ харин Бурхан бүх юмсыг хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг (Eфес 1:11) бас Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдэгт итгэ (Ром 8:28).

Бурхан ямар ч зүйлийг бас бүхнийг ашиглах чадвартай. Тэр сайн сайхны төлөө бүх юмсыг, бидний гэмийг ч хүртэл ашигладаг. Талархах зүйл гэвэл бидний амьдралын үр дүн биднээс хамаардаггүй. Хамаарах байсан бол ямар хүнд ирээдүй биднийг хүлээх байсан бол! Бурхан бүгдийг хяналтдаа авсан байгаа бөгөөд тийм сайн мэт мэдрэгдэхгүй байх үед ч хүртэл Тэр сайн сайхны төлөө бүх юмсыг ашиглаж байдаг. Эзэн рүү хандан залбир бас Түүний нүдээр харахад туслаач хэмээн Түүнээс гуй. Түүнд итгэх итгэлийг мөн Тэр таныг шархлуулах үед ч Түүнд ойр байхыг Түүнээс гуй.

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙГ ТӨВЛӨРҮҮЛ
Өнөөдрийн гол эшлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ түүнийг нууж, тунгаан бод, бас өдрийн туршид үүнийг залбирлаа болго.

Дэд хууль 32:39
Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав! Надаас өөр ямар ч бурхан байхгүй! Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй.
Ѳдѳр 24Ѳдѳр 26

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/