Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 24 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 2:ЭЗЭН, ТА ШУУРГАН ДУНД БАЙНА УУ?

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Ефес 1:11 ба Үйлс 4:23-31-г унш.

Хэр зэрэг удаан хүлээх вэ Эзээн, хэмээн та дотроо бодох үе танд гарч байсан уу? Эзээн, энэ үнэхээр шаардлагатай гэж үү? Би үүнийг даван туулж чадах болов уу? Үүнийг унших явцдаа, махан биеийнхээ дагуу, өөрийгөө амьдралын төв болгосон бодлуудыг тань үгүй хийж өгөхийг бас нигүүлсэл ба уучлалаа танд өгөхийг Эзэнээс залбиран гуй. Эзэн, миний дотор Өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлээч хэмээн Түүнд хандан хэлэх итгэлийг Эзэнээс залбиран гуй.

ҮНЭН ДОТОР АЛХАХ
Үйлс 4:29-31-г өөрсдийн залбирлаа болгоцгооё: үр дүн ямар байгаагаас болон бид хэчнээн их айж байгаагаас үл хамааран мөн бүх зүйл ямар байдалтайгаар харагдаж буйгаас үл хамааран, бид итгэлээрээ Ариун Сүнс дотор, зоригтойгоор урагшаа алхах болно! Эзэн рүү эргэж Түүн рүү хашхиран гуй. Ганцхан Тэр хийж чадах зүйлсийг хийхийг Түүнээс гуй, гэвч бас айдсын дагуу биш, итгэлийн дагуу амьдрахад таны хийх ёстой бүхнийг хийхэд туслаач хэмээн Түүнээс гуй.

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙГ ТӨВЛӨРҮҮЛ
Өнөөдрийн гол эшлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ түүнийг нууж, тунгаан бод, бас өдрийн туршид үүнийг залбирлаа болго.

Дэд хууль 32:39
Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав! Надаас өөр ямар ч бурхан байхгүй! Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй
Ѳдѳр 23Ѳдѳр 25

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/