Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар
ДОЛОО ХОНОГ 2: ЭЗЭН, ТА ШУУРГАН ДУНД БАЙНА УУ?
ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Номлогчийн үгс 7:13-14, Исаиа 45:7, 1 Иохан 1:5, ба Дуулал 5:4-г унш.
Бурхан бүхний дээр оршигч болох талаар юу сурснаа тэмдэглэн бич.
ҮНЭН ДОТОР АЛХАХ
Бурхан бол бүх л талаараа Бурхан мөн. Бид Түүнд, Түүний зан чанарт, БҮХ л үед юуг зөвшөөрдөгт бид найдаж болно: бүх юмсыг хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид өвлөгч болсон (Eфес 1:11). Брүс Вэйр нэгэнтээ ийнхүү хэлэхийг би сонссон: Бурхан сайн мууг хоёуланг нь захирдаг боловч Бурхан сайн бөгөөд хэзээ ч муугийн Бурхан биш. Өнөөдөр уншсан эшлэлүүдээ тунгаан бодох явцдаа Иов 1:6-12-г унш. Тэгээд, залбир бас уншсан бүхнээ Эзэн рүү залбирлаараа авч ир.
ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙГ ТӨВЛӨРҮҮЛ
Өнөөдрийн гол эшлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ түүнийг нууж, тунгаан бод, бас өдрийн туршид үүнийг залбирлаа болго.
Дэд хууль 32:39
Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав! Надаас өөр ямар ч бурхан байхгүй!Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй.

Энэ төлөвлөгөөний тухай
Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/