Сүнсний Үр ЖимсЗагвар
Дөлгөөн зан ба Өөрийгөө Захирахуй
Анхаар
"Та нарын тэвчээр бүх хүнд мэдэгдэг. Эзэн ойрхон байна.” – Филиппой 4:5
Гараандаа
Дөлгөөн зан
Бусниулагч ба ширүүн сүнс нь бүлэг дэх усыг цалгиулж, олныг самгардлын ирмэгт аваачин уруудуулдаг. Харин дөлгөөн сүнс нь уур уцаар ба хардлага сэжигийг холдуулж, самуурлыг зогсоож, намжмал байдлыг авчирдаг. Уур цухалдлыг хүргэхээр уруу татсан нөхцөл бий болох үед, Есүсийн жишээ рүү харцгаая. Амьдралынх нь алхам бүрт Түүн рүү хүмүүс татагдсан тэрхүү дөлгөөн зан Түүнд байв. Тэрээр бяцхан хүүхдүүдийг Түүн дээр ирүүлж, Тэрээр нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй хүмүүстэй хамтдаа хооллож, бас шөнө дөлөөр ч хамаагүй түүнээс хамгийн сайныг нь сонирхож ирсэн шашны удирдагчийг ч хүлээн авч уулзсан билээ. Учир нь Есүс Өөрийнхөө Аавтай төгс алхдаг байсан ба Түүний тайван амгалан зан харьцаанд сонирхол нь татагдсан тэдгээр хүмүүсийг оруулахад Түүний зүрх сэтгэл нээлттэйбайв.
Танай баг хуралдаан дээр эн зэрэгцэхийн аргагүй аварга том багтай оноолт таарсан байна уу? Та бүлгийнхэндээ бас бүх зүйл боломжтой гэдэгт итгэж байгаагаа тэдэнд хэл. Тоглолтын талбай дээр байгаа таны Бурханы оршихуй доторх санаа амар ба итгэлтэй байдал л магадгүй таны багийнханд жинхэнэ хэрэгтэй зүйл нь байж болох юм.
Өөрийгөө Захирахуй
Өөрийгөө захирахуй дутагдсанаас бид бодоогүй үедээ хурдан уурлах ба дүрэлзтэлээ уурладаг ба шударга биш гэж бодогдсон хөндлөнгийн шүүгч рүү огцом уурлах, мөсөн гулгуурын талбай дээрхөрсөлдөгчийнхөө нуруу руу жаахан түлхэж мөсөн дээр яахыг нь үзэх, эсвэлта багийнхандаа дүрсхийн уурласнаар яаж ийж байгаад удирдах цагаа хэдэн хормоор багасгадаг. Сэтгэл хөдлөл нэмэгдэх үед , өөрсдийгөө хянах ёстойгоо санахад хэцүү болдог.
Уур хилэн, атаа хорсол, бас тухайн үеийн бусад омогтой мэдрэмжүүдийг бид хэрхэн удирдан зохицуулах вэ? Ийнхүү зогсоохдоо Есүс хэрхэн сэтгэл хөдлөл дэх нөхцөл байдлуудыг намжааж байсныг сана. Тэрээр Эцэгт түшиглэж, Түүний Үгийг хэлж бас Бурханы дуу хоолойг сонсон Өөрийн сүнсийг тохируулж байсан. Энэхүү үндсэн зорилгоос болж, Есүс мөнхийн төлөвлөгөөгөө биелүүлэхшалтгааны дуу хоолой болж чадсан юм.
Бурханы Үгэн дээр суурилагдаж. Ариун Сүнсний удирдамжинд найдаж бай. Шүүгчийн дуудлага ирэх цаг нь болоход, тухайн агшинд нигүүслээ өгч, дараагийн тоглолтод ороход бэлэн бай. Хэн нэгний гярхай нүд таны үйлдлийн ард яагаад ингэсэн таны үйлдлийг харахыг хэн байг гэх вэ.
Яв
1. Ширүүн өрсөлдөгч байхын зэрэгцээ хэрхэн дөлгөөн зантай байх вэ?
2. Та амьдралынхаа аль хэсэгт илүү их биеэ захирахуйн талаар Бурханаас тусламж гуйх хэрэгтэй вэ ?
3. Танай багийн гишүүд Бурханы нигүүслийг амсаж мэдрэхийн төлөө та өнөөдөр залбирч эхэл.
Дасгал
Сургаалт Үгс 15:1; Ефес 4:2; 2 Тимот 1:7
Илүү цаг
"Би уурлахдаа түргэн, буруу зөрүү ярьж, бас хийхийг хүсээгүй арга замаар үйлддэг. Харин Та надтай маш их тэвчээртэй ханддаг ба намайг хайрласаар л байдаг. Би Есүстэй илүү адил зүрх сэтгэлтэй байхыг хүсч байгаа ба зөвхөн Танд л найдвараа тавихад хүрсэн тийм нөхцөл байдлыг миний амьдралд байлгаач хэмээн танаас гуйж байна. Та бол үргэлж хангалттай. Амен.”
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү таван өдрийн унших төлөвлөгөө нь сүнсний үр жимсийг даван туулж, дасгалжуулагчид ба тамирчдыг багийн гишүүд, найз нөхөд ба гэр бүлийнхэндээ таниулах арга замыг нээхэд уриалдаг.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/