Сүнсний Үр ЖимсЗагвар
Баяр баясгалан ба Амар тайван
Анхаар
“Харин Таны нөмөрт хоргодогч бүгд баяр хөөртэй байж, Та хамгаалсан учир мөнхөд баярлан дуулаг. Таны нэрийг хайрлагчид Танд баясна.”– Дуулал 5:11
Гараандаа
Баяр баясгалан
Жои-Joy /баяр баясгалан/ гэдэг нь жижигхэн, гурван-үсэгтэй үг нь маш их эрч хүчийг багтаасан билээ. Бид өөрийн эрхгүй инээмсэглэж, эелдэг үгс хэлэх ба үсэрч харайн, энэхүү баяр баясгалан нь бидний сүнсийг оргилуулдаг гэдгийг харуулдаг.Энэ бол Тэрээр биднийг хэзээч орхихгүй, хаяхгүй гэсэн Бурханы амлалттай холбогдсон зангуу гэдэг нь лавтай. Энэхүү хувиршгүй үнэн бол биднийг одоогийн байдлаас ирээдүйн өдрүүд рүүгээ явж ороход бас чиглүүлдэг мөнхийн төлөвлөгөө билээ.
Дэлхийд баяр баясгалан хэрэгтэй. Христийн элчин сайд нарын хувьд, хамгийн хэцүү нөхцөл байдлуудад ч баяр баясгаланг авчирдаг тэрхүү элч төлөөлөгч нар нь бид байх боломжтой юм.Эргэн тойрноо хар даа. Хаана баяр баясгалан хэрэгтэй гэж та харж байна вэ? Танай багийн сэтгэлийг гонсойлгосон, цуцлагдсан ба хойшлогдсон төлөвлөгөө байна уу? Тэдэнд илүү сайн төлөвлөгөө байгаа гэдгийг нь сануулж, видео дуудлага, бүлгийн ярилцлага ба Библи судлал зэргээр дамжуулан холбогдох сайн зүйлийг хайж ол. Багийн гишүүн чинь бэртэл авснаас болоод талбайгаас хөндийрсөн үү? Түүнд урамшуулсан зурвас илгээж, багийн үнэ цэнэтэй гишүүн хэвээр байгаа гэдгийг нь хэлж өг. Бидний дотор үнэхээр гүн гүнзгий баяр баясгалан байгаа бол, хамгийн хэцүү бэрх зүйлстэй ч бид Бурхан дотор найдвартайгаар нүүр тулж чадна.
Амар тайван
Бидний хэн бэ гэдгийг хэлэх нөхцөл байдлуудад бид хэрхэн хариулах вэ. Бид Бурхан хянажбайдаг гэдгийг мэдэж, амар тайван дүүрэн байна уу? Боломжгүй харагдах үед ч Бурханд арга зам байдаг гэдгийг мэдэж, энэхүү амар тайвнаар бид амьдарч чадаж байна уу? Бидний оюун санаа, бие махбодь ба тоглохоос илүү давуу мөнхөд орших амар тайвны сүнсийг ятгахад Бурханы Үг биднийг урамшуулдаг билээ. Бид зөвхөн санахдаа эсвэл мэдрэхэд биш... харин Христийн амар тайван таны зүрхэнд нутаглах болтугай... Үүнийг нэн тэргүүнд олж авах ба бүрэн дүүрэн хүртэх боломжтой.
Санаа зовох олон шалтгааныг өгдөг энэ дэлхийд бүгдийн Эзэн бол Есүс гэдэг нэг л зүйл хувиршгүй билээ. Тэрээр Өөрийн сэнтийд залран үйл явдал бүрийг нүд цавчилгүй илрүүлдэг. Амар тайван бол Бурханы нэг бүрчлэн санаа тавьж бататгасан зүйл бөгөөд бид Түүнийг ямар нэгэн зүйл үлдээчихээгүй байгаа хэмээн шалгаж цагаа үрэх шаардлагагүй юм.Хэрэв та санаа зовох зүйлсийн жагсаалт гаргаж, эсвэл аль сургуульд орохоо шийдэх хэрэгтэй болсноор танд Түүний амар тайван хэрэгтэй байвал, Христээр зүрх сэтгэлээ дүүргэж, Түүний амар тайвныг найз нөхөдтэйгээ болон гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаарай.
Яв
1. Таны хувьд баяр баясгалан ба амар тайван гэдэг нь юу гэсэн үг вэ?
2. Хүнд хэцүү нөхцөл байдлуудад та баяр баясгалан ба амар тайвныг хэрхэн олж авдаг вэ?
3. Та өөрийнхөө багийн гишүүдэд амар тайван ба баяр баясгаланг ямар арга замаар хүргэдэг вэ?
Дасгал
Исайа 26:3; Иохан 15:11; 2 Тесалоник 3:16
Илүү цаг
“Эзэн минь, Та бол Бурханы баяр баясгалан ба амар тайван билээ. Бид Тантай ойрхон байж, бидний зүрх сэтгэлийг өөрчилдөг Таны Үг болон Сүнсийг эрэн хайх үед, Та эдгээр үр жимснүүдийг бидний дотор бий болгодог. Би баяр баясгалангаар дүүрч, амар тайвны сүнсээр бусдыг тайвшруулагч хүн болохыг хүсч байна. Түүний өгдөг нигүүслээр дамжуулан, зүрх сэтгэл ба оюун бодлыг минь хамгаалаач. Амен.”
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү таван өдрийн унших төлөвлөгөө нь сүнсний үр жимсийг даван туулж, дасгалжуулагчид ба тамирчдыг багийн гишүүд, найз нөхөд ба гэр бүлийнхэндээ таниулах арга замыг нээхэд уриалдаг.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/