Сүнсний Үр ЖимсЗагвар

Сүнсний Үр Жимс

5-с 4 дахь өдөр

Сайн сэтгэл ба Итгэмж

Анхаар

“Эзэн сайн гэдгийг амсацгаа, үзэцгээ! Дотор нь хоргоддог нэгэн юутай ерөөлтэй вэ!” –Дуулал 34:8

Гараандаа

Сайхан сэтгэл

Ямар нэгэн сайн зүйл болоход, бид өөрийн эрхгүй түүний төлөө баярладаг билээ. Энэ нь магадгүй шийдвэрлэх тоглолтоо хийсэн мэдээ эсвэл илүү өндөр түвшингийн гүйцэтгэлд хүч шаардсан шинэ дасгал сургуулилтын хуваарь байж болох юм. Юу ч байсан гэсэн, бид баярлаж байгаагаа бусдад хэлж, тэдэнтэй хуваалцахыг хүсдэг. Сайн сэтгэл бол зүрх сэтгэлийн түвшинд гайхалтай баяр хөөрийг авчирдаг илүү гүнзгий шинж чанар юм. Энэ нь халдвартай, гэрэл гэгээ дүүрэн огт өөр зүйл тулэнгийн нүдэнд илт анзаарагддаг юм.

Сайн сэтгэл нь амлалт, Бурханы шинж чанартай эхэлдэг баталгаа юм. Хэрэв Бурхан өөрөө сайн юм бол, бид бас Түүний хүүхдүүдийн хувьд, өдөр тутмынхаа амьдралд сайн сэтгэлийн үр жимсийг арчлан тордох чадвартай билээ.Амьдралдаа үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Энэ бол таагүй нөлөөлөл байгааг нь мэдсэн үдэшлэгэнд үгүй гэж хэлнэ гэсэн үг. Энэ бол дасгалын дараа хэрэгслээ хураахад нь туслах эсвэл багийн /эрэгтэй, эмэгтэй/ хэн нэгэн гишүүндээ туслахыг хэлнэ. Биднийг Бурханы дүр төрх рүү шинэчлэгдэж, Христийн зохистой амьдралаар амьдрахад сайн сэтгэл нь бидний хувь хүний мөн чанарыг дүүргэдэг.

Итгэмжтэй байдал

Бидэнд Библи дээр итгэмжийг чухалчлан, түүнтэй маш ойр байж, зүрхнийхээ эргэн тойронд байнга байлгахыг заасан тушаал юм. Яагаад? Учир нь итгэмж нь итгэгчийг энэ дэлхийгээс хол байлгадаг зан чанар болох шударга зам руу дагуулдаг. Биднийг хэзээ нэгэн цагт хэн нэгэн нь дорд оруулж байсан ба энэ нь бидний харилцаан дахь ойлголтод мөрөө үлдээдэг. Гэвч Есүс бидний төөрөлдсөн зүрх сэтгэлд итгэмжтэй үлдсэн төдийгүй, бидэнтэй ойртохын тулд Тэрээр Өөрийн амь амьдралыг өгсөн билээ. Биднийг төөрч будилсан үед маань ч, Бурхан хүлээдэг. Энэ бол хаанаас ч бидэнд олдохгүй үүрдийн итгэл үнэмшил боловч, бид өөрсдийн харилцаа холбоогоор дамжуулан хамгийн сайнаараа үүнийг энэ дэлхий дээр харуулах хэрэгтэй.

Бид хүмүүстэй хэрхэн харьцаж, хэрхэн холбогдож, бас итгэмжтэй үлдсэнийг тэд санах болно. Манай баг манай амлалтын төлөө байх болно. Хэрэв та хэцүү дасгалжуулагч эсвэл удирдагчийнхаа талаар муу хэлмээр санагдаад байвал, та хэлээ хазаарлаад, харин үүний оронд удирдлагын багаа хүндэтгэвэл ямар вэ? Эсвэл хэрэв таны тоглолт хожигдол талдаа байвал, хажуу дахь тоглогчийнхоо тусын тулд, үлдсэн тоглолтонд эцсээ хүртэл тэмц. Анзаарагдахгүй өнгөрдөг зүйлс гэж байхгүй. Шударга байдал нь мөнхийн нөлөөллөө үзүүлдэг.

Яв

1. Сүнсний үр жимс болох сайн сэтгэл нь “сайн” хүн эсвэл “сайн ” зүйлс хийхээс юугаараа ялгаатай вэ?

2. Эзэн биднийг яагаад итгэмжтэй байгаасай хэмээн хүсдэг вэ?

3. Өнөөдөр та сайн сэтгэл дотроо Бурханд хэрхэн итгэмжтэй байх боломжтой вэ?

Дасгал

Гэтлэл 33:19; Дуулал 23:6; Сургаалт Үгс 3:3

Илүү цаг

“Хайрт Аав минь, Та бол сайн. Таны хайр ба нигүүсэл гүнзгий бөгөөд бид Таны замаас холдон явсан ч, Та бидэнд үргэлж итгэмжтэй ханддаг билээ. Миний амьдралыг Та Өөрийн илүү их нигүүслээр дүүргэж өгөөч. Ингэснээр би өөрийн гэр бүл, өөрийн нийгэм ба өөрийн багтай хуваалцах сайн сэтгэлээр үнэхээр дүүрэх юм. Итгэлээ харуулж амьдрах арга замуудыг хайхад минь Та надад туслаач. Amen.”

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Сүнсний Үр Жимс

Энэхүү таван өдрийн унших төлөвлөгөө нь сүнсний үр жимсийг даван туулж, дасгалжуулагчид ба тамирчдыг багийн гишүүд, найз нөхөд ба гэр бүлийнхэндээ таниулах арга замыг нээхэд уриалдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/