Сүнсний Үр ЖимсЗагвар
Тэвчээр ба Энэрэл
Анхаар
“ Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд.” – Ефес 4:32
Гараандаа
Тэвчээр
Та тэвчээртэй хүн мөн үү? Та шинэ тоглоом зааж байхад чинь таны багийн гишүүн сайн ойлгохгүй байх үед та нүдээ эргэлдүүлэн сэтгэлээр унах уу, эсвэл та түүнийг нигүүлсэн, дахиад эхнээс нь оролдоод үзэх санал тавих уу? Бурханы хэтийн төлөвлөгөө нь юу бол? Тэрээр биднийг тэвчдэг.Бидний сүнслэг аялалд ойлгоход амаргүй зүйл их олон тохиолдоно. Гэвч Бурхан бидэнд замаараа цааш явах үед минь Түүний үгийг зүрх сэтгэл дотроо холбох хүртэл бидэнд заахдаа ядрахгүйгээр, харин ч бидэнд дуртайяа тусалдаг.
Тэвчээр бол баттай амар амгалан ба учир нь бид Бурхан ажиллаж буйг мэддэг. Бидний өмнө нь гаргаж байгаагүй их тэвчээр ба илүү хүч шаардагдах тэрхүү тоглогч, аль эсвэл цаг нь болоогүй байсан ч бид тоглох болсон гэх бидний эндүүрсэн бодолдтэвчээртэй хандаж, энэхүү үнэн дотор амардаг. Та эргэн тойрноо ажиглан хар. Таны эргэн тойронд хэн байгааг хар. Багийн гишүүн тэр эмэгтэй/эрэгтэй тоглолтондоо эзэн болоогүй гэдгээ мэдэх нь ЗҮГЭЭР ҮҮ?Тоглолтонд хамаг хүч чадлаа дайчилж байгаа тэр эрэгтэй/эмэгтэй/ дасгалжуулагчид талархсанаа илэрхийлэн хийж өгөх ямар нэгэн зүйл танд байна уу? Бид хараагаа Бурханы зүгт эргүүлж, Түүнээс биднийг Өөрийн тэвчээрээр дүүргэж өгөөч гэж гуйх юм бол, бидний анхаарал шинэчлэгдэх ба бид бусдыг илүү тод харах болно.
Энэрэл
Энэрэл бол эелдэг ба нөхөрсөг байхыг сонгодог шинж чанар юм. Энэ бол өөр хэн нэгэний ертөнцөд явж ороод, тэдний юу амссаныг нь мэдэрч, тэдний нүдээр тэднийг харах явдал юм. Энэ нь буулгасан гар нөгөө гараа өргөхөд нь туслахаар хүрэх явдал билээ. Хэрэв бидний амьдралд энэрэл өсөхийг харахыг хүсч байвал, бид Есүсийн энэрлийг зүрх сэтгэлдээ байлгах ёстой. Христ хэрхэн энэрэнгүй байсан бэ? Тэрээр нийгмийн саад тотгорыг нураасан ба сэтгэл нь эмтэрсэн нэгэнд ойртон бөхийсөн.Хэний ч хүрэхгүй тэр нэгэнд Тэрээр хүрсэн юм. Тэрээр буруутгахаар биш, харин нигүүслээр дамжин аврахаар ирсэн билээ.
Заримдаа бид энэрлээ сунгах үед, энэ нь хүмүүст гэнэтийн зүйл болдог. Тэд зөөлөн үг сонсохыг эсвэл сайхан инээмсэглэлд дасаагүй байдаг. Тэднийг бусад хүмүүс анхааралтай сонсохыг, эсвэл бусад хүмүүсийн халамжилсан үйлдэлд тэд дасаагүй байдаг юм. Тийм ч учраас – бид нигүүслийн зүрхээр хандахад энэ нь үнэхээр гэнэтийн бэлэг болж, бид хорвоо дэлхийг орвонгоор нь эргүүлдэг! Иймд энэхүү энэрлийг хүртэх хэн нэгэн найз эсвэл танихгүй хүн байгаа эсэхэд сонор соргог бай. Сургуулилт хийхийн өмнө багийнхаа усны савнуудыг дүүргээд авах, эсвэл багийн ахлагч нартайгаа цаг гарган ярилцаж, тэдний зориулалтанд талархаж байгаагаа илэрхийлэхийг оролдоод үз. Та тэдний хариу үйлдэлдтөдийгүй, таны дотор ч гэсэн хэрхэн гэрэл асч байгааг бас хараад гайхах байхаа.
Яв
1. Ямар нөхцөл байдлууд таны тэвчээрийг шалгадаг вэ?
2. Таныг огт энэрдэггүй тэдгээр хүмүүст та хэрхэн энэрлээр хандах вэ?
3. Бурханы тэвчээр эсвэл энэрлийн талаар Библийн ишлэлийг цээжил.
Дасгал
1 Коринт 13:4-5; Иоков 5:7-8; 1 Петр 3:9
Илүү Цаг
“Тэвчээр ба энэрэл зүрх сэтгэлийн гүнд ордог. Эдгээр нь Есүстэй хамтдаа хоршин амьдрах амьдралын гайхалтай жишээнүүд юм. Эзэн минь, Та намайг илүү Өөртэйгөө адил болгох уу ? Миний дотор Та өөрийнхөө тэвчээр, нигүүслийг бий болгож, эргэн тойрныхоо хүмүүсийг Тантай адил хардаг мэлмийг өгөөч ? Эзэн минь, би үүнийг хүсч байна. Таны үнэнд миний зүрх сэтгэлийг нээлттэй байлгаач.Амен.”
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү таван өдрийн унших төлөвлөгөө нь сүнсний үр жимсийг даван туулж, дасгалжуулагчид ба тамирчдыг багийн гишүүд, найз нөхөд ба гэр бүлийнхэндээ таниулах арга замыг нээхэд уриалдаг.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/