Сүнсний Үр ЖимсЗагвар

Сүнсний Үр Жимс

5-с 1 дахь өдөр

Үр Жимсээ Хайрла

Анхаар

Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй!” – Галат 5:22-23

Гараандаа

Жимсний амттай хэсгийн тухайд бол энэ нь ямар нэг хоосон газраас боловсроод гараад ирдэг хэрэг бишээ. Жимс ургадаг. Энэ нь үр байхаас эхлээд хөрс, мөчир нар ба ус зэргээр арчилж тордсоны үр дүнд боловсорч дуусдаг. Энэхүү үйл явцын хамгийн сайн элементүүд ба нууцуудыг сайн мэддэг туршлагатай тариаланчид үүнийг ургуулахад цаг заваа зориулдаг юм.

Бидний сүнслэг амьдрал Христийг хүлээн авахад үр мэт эхэлж, дараа нь Ариун Сүнстэй холбогдож, Түүгээр тэжээгдсэнээр дамжуулан төлөвшил рүү өсөн хөгжиж эхэлдэг. Бидний харуулж байгаа Түүний Сүнсний үр жимс нь бид Христийн төлөө амьдралаа 100% өргөж байгаагаа нотолж байдаг. Тэгээд Христийн төлөө амьдарсан амьдрал маань бидний эргэн тойронд байгаа хүмүүст гэрэл гэгээ түгээн цацруулж, Бурханы гайхалтай гэдгийг тэдэнд харуулж, ярих завшааныг олгодог. Дараагийн таван өдрийн турш бид Сүнсний үр жимс бүр ямар утгатай болох, өөрсдийн нөлөөллийн хүрээнд тэдгээрийг хэрхэн батлан харуулах вэ гэдгийг олж мэдэх болно. Бусдыг нь тодорхойлохын тулд эхлээд тэдний нэгийг нь авч үзье.

Хайр

Хамгийн эхлээд хайрыг жагсаасан бөгөөд, эндээс л бусад бүх Сүнсний үр жимс салаалан ургасан мэт харагдаж байна. Бүхнээс дээгүүр, бид Эзэн Бурханаа хайрлах ба бие биенээ гүн гүнзгий хайрлах ёстой. 1Коринт дээр хэлэхдээ, хэрэв бидэнд хайр үгүй бол, хий нүргэлэх харанга, хангинах цан аж, гэж хэлсэн байдаг. Хайр нь энэхүү багцыг хооронд нь нэг бүтэн болгож холбодог.

Бусдыг хайрлахад хэцүү байх үед заримдаа бусдыг хайрлах нь ямар байдаг вэ?Тэрээр бидний нөхцөл байдалд бусдад хэрхэн хандах байсан бол, Тэр хэрхэн үйлдэх байсан бол, Тэр юу гэж хэлэх байсан бол гээд өөрсдөөсөө асуух нь, Христийн хайрыг анхааралтай байлгасаар байдаг.Аажмаар, бид энэ талаар эргэцүүлэхийн ч хэрэггүй байдалд хүрэх ба; бид зүгээр л мэддэг болсон байх болно. Энэ нь бидний зүрх сэтгэлд тусгалаа олсон байх ба харилцан үйлдэлд маань аяндаа урсах болно. Бид байнга шүүмжлэлтэй ярьдаг мэт санагддаг тэр нэгэн эцэг,эх рүү хараад инээмсэглэж, тэдний хувь нэмэрт нь талархлаа илэрхийлдэг байж чадна. Тоглолтын талбай руу хоёр хөлөөрөө алхаж очоод, би зүгээрээ дажгүй байгаа гэх хэн нэгэн багийн гишүүнээ бид хайрлах боломжтой. Хамгийн агуу бэлэг болох Христийн хайраар бидний өдрүүдийг цэнэглэж өгөхийг бид гуйх боломжтой.

Яв

1. Бурхан таныг хайрладгийг мэдэх нь бусдад хандах арга барилд чинь хэрхэн нөлөөлдөг вэ?

2. Христийн хайраар өдрөө удирдуулахад танд юу саад болж байна вэ?

3. Хайрлахад хэцүү байгаа хэн нэгнийг харуулж, тэдний төлөө ямар нэгэн сайхан зүйлийг хийхийн төлөө Бурханд залбир.

Дасгал

Дэд Хууль 6:5

Иохан 13:34

1 Коринт 13:1

Илүү цаг

"Бурхан Аав минь ээ, Та намайг эхлээд хайрласан Танд талархъя. Миний төлөөх Таны хайрыг надад харуулдаг, Таны сайхан сэтгэл ба хайр халамжинд тань Танд баярлалаа. Миний зүрх сэтгэл Таныг яг ийнхүү буцааж хайрлах хүсэлтэй тул; бусдын амьдралд Таны хайрыг түгээж, Тан руу улам илүү ойртох Таны хайрыг миний дотор байлгаач. Амен.”

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Сүнсний Үр Жимс

Энэхүү таван өдрийн унших төлөвлөгөө нь сүнсний үр жимсийг даван туулж, дасгалжуулагчид ба тамирчдыг багийн гишүүд, найз нөхөд ба гэр бүлийнхэндээ таниулах арга замыг нээхэд уриалдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/