Төлөвлөгөөний мэдээлэл

3D Дасгалжуулагч: Дасгалжуулагчдад Зориулсан Чимээгүй ЦагЗагвар

3D Дасгалжуулагч: Дасгалжуулагчдад Зориулсан Чимээгүй Цаг

5-с 5 дахь өдөр

Аялал

Анхаар

Би 3D Хэмжээст Дасгалжуулагчийн талаар олж мэдсэн зүйлс нь намайг хүний мөн чанар, сүйрсэн спортын соёлын эсрэг түлхэхэд хүргэсэн. Энэ нь урт удаан, хэцүү аялал байсан ба намайг энэхүү ухааралд хүргэсэн юм.

Хачирхалтай нь, замынхаа алхам тутмын өмнө би хариултаа авч байв. Миний дасгалжуулагч болох үймээн самуунтай адал явдал ба Элч Паулын Ром 12:2 -т заасан сургаал нь хоорондоо холбоотойг олж харахад би 30 жилийг зарцуулсан билээ.

Бурхан миний зүрхэнд дасгалжуулах хүслийг тавих үед, энэ нь миний амьдралын хувьд , “Түүний сайн, тааламжит ба төгс хүсэл,” байв. Гэсэн хэдий ч би дасгалжуулагч хүн ямар байх ёстой вэ гэдэг энэ дэлхийн ертөнцийг үзэх үзэлд өөрийгөө нийцүүлсэн алдааг гаргаж, явцын дунд төөрч будилсан байв. Ингэхийн оронд, би Ариун Сүнсийг урьснаар өөрийгөө болон оюун санаагаа шинэчлэх ёстой байсан билээ. Сайшаалтай нь, би аажимдаа энэ зүйлийг хийсэн ба энэ нь намайг дасгалжуулагч болохын минь хувьд, нөхөр хүний хувьд, эцэг хүний хувьд бас Христийн дагалдагч хүний минь хувьд бүрэн өөрчилсөн юм.

Дасгалжуулагчийн жинхэнэ үүрэг бол тамирчдаа бие даан явах боломжгүй газарт нь аваачих явдал юм. Эхний хэмжээсээр энэ нь тэдэнд бие бялдрын ур чадвар, тоглолтын талбарт чадвараа олж авахад туслахсургалтын зарчмуудыг зааж сургана гэсэн үг юм. Хоёр дахь хэмжээст нь , энэ нь сэтгэл хөдлөл, итгэлтэй байдал, урам зориг ба багийн эв нэгдэл зэрэг оюун санааны асуудлуудыг шийдвэрлэх гэсэн үг юм.

Гурав дахь хэмжээст бол өөр асуудал. Энэ үед хамгийн өндөр түвшний дасгалжуулалт явагддаг. Энэ нь бие махбодь, оюун санаа ба сүнсний хоорондын холбоосоор тодорхойлогддог. Үүнийг ариун байдал гэдэг. Энэхүү хэмжээс нь өөртөө сүнслэг зүйлс болох зан чанар, бие хүн, зорилго ба ач холбогдол зэргийг агуулдаг.

Хэрэв та гурав дахь хэмжээст амжилттай дасгалжуулахыг хүсч байвал, эхлээд та өөрийн зүрх сэтгэлийн доторх гүн гүнзгий асуудлуудыг шийдэх ёстой. Та хэзээ ч очиж үзээгүй газар нутаг руу хэн нэгэнд аяллын хөтөч хийх боломжгүй юм. Эхлээд та өөрөө сүнслэг аялалд гарч яваад ,таны зорилго бол, өнөөгийн спортын дүр төрхөөс хавьгүй илүү зорилготой гэдгээ олж мэдэх ёстой.

Та аяллынхаа хаа ч байсан, үүнийг анхааралдаа ав: хэрэв та өөрийнхөө тамирчдад илүү сайныг нь хүсч байвал, та эхлээд өөртөө хамгийн сайныг нь хүсэх ёстой. Хэрэв та үнэхээр өөрийнхөө тамирчдад нөлөөлж, тэдний сүнс ба зорилгыг дээдлэхийг хүсэх юм бол та бүрэн бүтэн болох ёстой.

Хэрэв дасгалжуулагч бүр Христийг өөрийн Аврагч гэдгийг хүлээн зөвшөөрч, Түүнийг дасгалжуулалтынхаа Эзэн болгох юм бол юу болохыг төсөөлж ч чадахгүй нь ээ. Залуучуудын спортоос авахуулаад мэргэжлийн зэрэглэлд хүртэл, бид бүгд хамтдаа соёлын өөрчлөлтийг мэдрэх болно!

Та үргэлжлүүлэн энэхүү сүнслэг нээлтийн аялалд явахыг хүсч байна уу? Энэхүү аялал нь таныг дотор ба гадна талаас нь өөрчлөх ба та өөрийнхөө тамирчдад мөнхийн нөлөө үзүүлэх болно. Энэхүү аялалыг цааш үргэлжлүүлэн явцгаая. Тийнхүү Есүс Христ спортын ертөнцийг хэрхэн өөрчлөхийг нь хамтдаа харцгаая!

Яв

1.Дасгалжуулагчийн хувьд, энэ дэлхийн явдалд хэрхэн нийцэж байна вэ?

2.Матай 22:36-39-г унш. 3D тогтолцоог эдгээр ишлэлүүдээс бидэнд Есүс хэрхэн өгсөн бэ?

3.Өөрчлөгдсөн дасгалжуулагч гэдэг нь ямар утгатай вэ?

Илүү цаг

“Хүндэт Бурхан Аав минь, Би тоглогч нартаа үүрд нөлөөлсөн, өөрчлөгдсөн дасгалжуулагч болохыг хүсч байна. Харин эхлээд намайг өөрчлөөч. Би 3DДасгалжуулагчийн аялалд үргэлжлүүлэн явахыг хүсч байна. Миний амьдралын бүхий л 3 хэмжээс дотор өөрчлөлтийг хийгээч. Мастер Дасгалжуулагч минь ээ, ямар ч үнээр хамаагүй, намайг энэхүү аялалд авч яваач. Би таны төлөө бэлэн байна. Есүсийн нэр дээр залбирч байна. Амен."

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

3D Дасгалжуулагч: Дасгалжуулагчдад Зориулсан Чимээгүй Цаг

3-н хэмжээст бие махбодь, оюун санаа, сүнсийг дасгалжуулах дасгалжуулагч болсноор таны хийж байгаа зүйл өөрчлөлт утга учиртай жинхэнэ дасгалжуулагч болно.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна