3D Дасгалжуулагч: Дасгалжуулагчдад Зориулсан Чимээгүй ЦагЗагвар
Миний Мастер Дасгалжуулагч
Анхаар
Манай Эриний 27 оны үед Назарын Есүс Иудейд Өөрийн үйлчлэлийг эхлүүлсэн юм. Тэрээр тэр даруй Түүний хийсэн гайхамшгууд ба Түүний заасан онцгой Сайн мэдээнийхээ сайн үйлээр Өөртөө бусдын анхаарлыг татсан билээ. Есүс Өөрийн ихэнх сургаалыг 3 газарт хийсэн юм : (1) усны захад; (2) уулын энгэр ба уулан дээр; (3) Цуглаан дотор.
Тэр үеийн Еврей удирдагчид өнөөгийн эхний хэмжээст дасгалжуулагч нартай адил байжээ. Тэдний ойлголтоор бол, аврал нь гүйцэтгэл дээр суурилсан байв. Харин Есүс зүрх сэтгэлийн талаар хэлжээ. Эдгээр Фарисайчууд ба Садукайчууд нь нэг дэх хэмжээст таг гацсан тул Есүс тэдэнд хавьгүй дээр арга замыг тайлбарлаж байсныг таньж мэдээгүй юм. Хариулт нь тэдний сүнсний мэлмий рүү нь эргэн цоо ширтэж байв.
“Мастер Дасгалжуулагч” Есүс маань энд иржээ. Түүний хамгийн эхлээд хийсэн зүйл бол 12 эрчүүдээс бүрдсэн багийг бий болгосон юм. Энэ нь яг нэг дундаж хэмжээний сагсан бөмбөгийн баг шиг л сонсогдож байна. Энэ нь танил сонсогдож буй эсэхийг хардаа. Есүс гурван багийн ахлагчтай байсан. (Петр, Иаковба Иохан). Петр-т байнга ил тод хандлагаар чанга яригч ам байсан. Түүнд бас гайхалтай авьяастан байсан.Матай мөнгөтэй сайн харьцдаг нэгэн байсан бол ; Түүний багийн дөрвөн гишүүд маш сайн бичдэг хүмүүс байв. Эдгээр 12 дагалдагч нь Түүний баг байсан баТэрээр хамтдаа энэ багийг аялалд авч явсан юм.
Есүсийн дэлхий дээрх үйлчлэл нь маш богино байжээ. Ихэнх Библи судлаач нар зөвхөн гурван жил хагас гаруй хугацаанд үргэлжилсэн гэж үздэг. Гэвч эдгээр гурван жил хагас нь ирэх хоёр мянган буюу түүнээс ч хол давсан он жилүүдэддаян дэлхийд нөлөөлсөн гайхамшигт сургаалаар дүүрэн юм. Таны дунджаар дөрвөн жилийн сургалттай бараг адил хэмжээний цаг хугацааг зарцуулсан билээ. Дасгалжуулагч бидхарьцангүй богинохон хугацаанд хүүхдүүдэд зөвлөж, тэдэнд үлгэр дуурайлал болж болно гэдгийг Тэр бидэнд харуулсан юм. Агуу илгээлтийн эзэн Эми Кармичэл хэлэхдээ, “Бид өөрсдийн ялалтуудаа мөнхийн мөнхөд тэмдэглэх боловч, тэднийг ялах цөөхөн л он жилүүд бидэнд бий.”гэжээ.
Хамгийн чухал нь, Есүс өөр маягийн удирдлагыг харуулсан юм.Тэрээр үйлчлэгчийн төгс удирдлага гэж юу болох ямархуу байх ёстойг харуулжээ. Түүнийг явсны дараа цааш нь авч явахад хэрэгтэй тэдгээр бүх зааварчилгаануудыг Түүний ойрын хүрээний дагалдагч нартаа Есүс харамгүйгээр хувиа хичээлгүйөгсөн юм. Тэднийг амьдрал өгөх зарчмуудыг ард түмэнтэй хуваалцаасай хэмээн дагалдагч нартаа ойлгуулж, зөвлөхийн тулд Есүс тэдэнд цагаа зарцуулсан билээ.
Дасгалжуулагчийн хувьд, залуусын амьдралын замыг нь өөрчлөхөөр нөлөө үзүүлэхүйц тийм гайхалтай боломж танд бий. Энэ бол дарууслын бас шагналын дуудлага ба үүнийг хүлээн авах сонголтыг та хийх хэрэгтэй.
Яв
1.Таны Мастер Дасгалжуулагч таныг 3D Дасгалжуулагч болоход тань хэрхэн зааж сургах вэ?
2.Яг л Есүсийн үйлчлэл шиг, тамирчиддаа нөлөөлөх цөөн хэдхэн жилүүд бидэнд бий. Энэ байдал нь таны дасгалжуулагч болох арга замыг хэрхэн өөрчлөх бол?
3.Есүсийн удирдлагын 5 шинж чанарыг жагсаана уу. Нэг дэх хэмжээст дасгалжуулагчаас хол давуулахад эдгээр нь танд хэрхэн туслах боломжтой вэ?
Илүү цаг
“Хүндэт Бурхан Ааваа, өөрийнхөө тоглогчдод үүрд нөлөөлөх боломжийг Та надад өгсөн гэдгийг би ухааран ойлгож байна.Та намайг дасгалжуулагчаар дуудсанд би өөрийгөө даруусган , энэ нь нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна. Та намайг Өөрийн хүссэн дасгалжуулагч болгож өгөөч. Есүсийн нэр дээр залбирч байна. Амен. "
Энэ төлөвлөгөөний тухай
3-н хэмжээст бие махбодь, оюун санаа, сүнсийг дасгалжуулах дасгалжуулагч болсноор таны хийж байгаа зүйл өөрчлөлт утга учиртай жинхэнэ дасгалжуулагч болно.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/