3D Дасгалжуулагч: Дасгалжуулагчдад Зориулсан Чимээгүй ЦагЗагвар

3D Дасгалжуулагч: Дасгалжуулагчдад Зориулсан Чимээгүй Цаг

5-с 4 дахь өдөр

Баяр Хөөрийн Хүч

Анхаар

Түүний дэлхий дээрх үйлчлэлийн үеэр, Есүс шаргуу ажилласан гэдгийг асуух хэрэггүй ээ. Тэр нэг хотоос нөгөө хот руу хөлөөрөө алхаж, ард түмэндзааж сурган бас өвчтнүүдийг эдгээхэд олон цагийг зарцуулж байсан. Гэвч, ялангуяа Түүний багийн гишүүдийн амьдралд хамгийн их сайжрах хэрэгтэй байсан сэтгэл хөдлөл бол баяр хөөр байсан гэдгийг, Есүс ямар ч хүнээс илүү сайн ойлгосон юм.

Ийм ч учраас Есүс дагалдагч нартайгаа хамтдаа цагийг өнгөрүүлж байсан юм. Тэд хурсан олноос холдон явж хүмүүсийн гэр, зуслан бас тэнгис дэх завин дээр очиж амарч байв.Есүс баяр хөөртэй бас хөгжилтэй байх нь сайн хэрэг гэдгийг харуулж байжээ. Түүн рүү татагдсан хүүхдүүдийг ч гэсэн Тэрээр хүмүүсийн дунд хөгжөөж байсан юм. (Мат. 19:13-15). Бусад хүмүүс Бурханаас илчлэлт хүлээн авах үед Тэрээр баяр хөөрийг гадна талдаа илэрхийлж байжээ (Лук 10:21).

Есүс бас биднийг аялалд байхдаа баяр хөөртэй байгаасай гэж хүсдэг. Энэ бол дасгалжуулагчид ба тамирчдын хувьд ч яг адилхан үнэн юм. Дахин сануулахад, энэ нь биднийг шаргуу ба хүчин чармайлттай ажиллахаас холхон бай гэсэн хэрэг биш юм. Энэ нь бас бид зовлон ба шаналал зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийг хэзээ ч амсахгүй гэсэн хэрэг бишээ.

Харин баяр хөөр бол үүнээс ч илүү гүнзгий зүйл юм. Баяр хөөр бол бидний дотор хүнээс гарч ирдэг тэр зүйл юм. Энэ бол бидний амьдралд тохиолдох хамгийн харанхуй мөчүүдийг ч ялан дийлж чадах зүйл юм. Эш үзүүлэгч Нехемиа хэлэхдээ, “Эзэний баяр баясгалан та нарын хүч чадал юм” гэжээ(Нехемиа. 8:10).

Үргэлжлүүлэх гадаад шалтгаан алга болсон мэт байсан тэр үед ч баяр баясгалан биднийг урамшуулж чаддаг. Хийж байгаа зүйлдээ дуртай байхдаа, жинхэнэ баяр баясгаланг олж мэдэх болно. Есүс ийм баяр баясгаланг бүрэн дүүрэн хэмээн тодорхойлжээ. Баяр баясгалан нь төгс утгаараа хайрын тухай ойлголтоор хучигдсан байдаг. Баяр баясгалан үргэлжагуу хандлага ба хүчин чармайлтыг бий болгодог болгүйцэтгэлээрд суурилсан сэтгэлгээ нь ядаргаа ба маадгар занг бий болгодог.

Түүний баг ойрын ирээдүйд маш их хүндрэл бэрхшээлтэй учирна гэдгийг Есүс мэдсэн юм. Тэд Түүний нэр дээр агуу зүйлсийг хийх боловч, Бурханд итгэсэн тул тэд маш их хавчлага дарамттай нүүр тулах болно. Еврей 12:2-т үүнийг хүлээн авах сонголтыг хийсэн тэдгээр хүмүүсийн амьдрал дахь баяр баясгалангийн хүч чадалд анхаарлаа хандуулдаг:“ Бид үүнийг хийхдээ бидний итгэлийг эхлүүлэгч ба төгсгөгч Есүс дээр хараагаа чиглүүлдэг. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гар талд заларсан юм.”

Христийн дагалдагч нарын амьдрал өөрчлөх аялалыг эхлүүлсэн дасгалжуулагч нарын хувьд энэ зүйл нь адил юм. Бид Түүнийг ба өөрсдийн тоглогчдыг жинхэнэ хайрлах үед, бидний замд ямар ч бэрхшээл тохиолдсон бид өөрсдийн итгэлийг баяр баясгалантайгаар тэмцэж ялах болно.Баяр баясгалан байх үед, таны тамирчид тоймгүй олон цагийн ажил ба хүчтэй сахилга баттай дасгал сургуулилтыг баяртайгаар тэсвэрлэх болно.

Баяр баясгалан таныг, таны тоглогчдыг ба багийг тань өөрчлөх боломжтой.

3D Дасгалжуулагч баяр баясгалангийн хүч чадлыг ойлгодог!

Яв

1.Есүс багийнхаа гишүүдийн аялалд хэрхэн баяр баясгалан авчирсан гэж та бодож байна вэ?

2. Багийнхаа соёлд баяр баясгалангийн хүчин зүйлсийг зориудаар оруулах арга замууд юу вэ?

3. Дасгалжуулж байхдаа та Эзэний баяр баяслыг мэдэрч байна уу? Яагаад тийм эсвэл үгүй вэ?

Илүү цаг

“Хүндэт Бурхан Аав минь, би дасгалжуулж байхдаа Эзэний баяр баясгаланг амсахыг хүсч байна. Баяр баясгалангаа сэргээх арга замыг надад илчлэн харуулаач. Өөрийнхөө тоглогчдын төлөө баяр баясгалангийн уур амьсгалыг бүрдүүлэхэд надад туслаач. Есүсийн нэр дээр залбирч байна. Амен."

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

3D Дасгалжуулагч: Дасгалжуулагчдад Зориулсан Чимээгүй Цаг

3-н хэмжээст бие махбодь, оюун санаа, сүнсийг дасгалжуулах дасгалжуулагч болсноор таны хийж байгаа зүйл өөрчлөлт утга учиртай жинхэнэ дасгалжуулагч болно.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

Холбоотой төлөвлөгөө унших