Төлөвлөгөөний мэдээлэл

3D Дасгалжуулагч: Дасгалжуулагчдад Зориулсан Чимээгүй ЦагЗагвар

3D Дасгалжуулагч: Дасгалжуулагчдад Зориулсан Чимээгүй Цаг

5-с 2 дахь өдөр

1 Дэх Хэмжээст Гацах нь

Анхаар

Эхний хэмжээс нь дасгалжуулагчийн ажлын чухал хэсэг юм. Энэ хүрээнд биддотроос бид хүч тамир, хүч чадал, хурд, авхаалж самбаа, сэтгэлийн тэнхээ , техник, дадлага туршлага, тактик зэрэг үндсэн элементүүд болох тамирчдыг амжилттай хөгжүүлэх түлхүүрүүдийг олдог.Энэ бол спортын бие бялдар, спорт бие бялдар юм!

Хэрэв бид спортынхоо үндсэн зарчмууд ба эдгээр зарчмуудыг заадаг багш нарын хувьд гойд сайн ажиллах хэрэгтэй гэдгээ ойлгохгүй бол,дасгалжуулагчийн мэргэжлээр тийм ч удаан ажиллахгүй.Библи биднийг амьдралдаа юу ч хийсэн хамаагүй бүхнээ зориул гэж уриалдаг.

Колоссай 3:23-24,

Паул бидэнд Их Эзэний өгсөн бэлэг, авьяас чадвараараа хамгийн сайн сайхныг өгөхийг сануулсан.

Эхний хэмжээсээс давсан дасгалжуулагчийн талаар ярихдаа бид үндсэн хичээл заахын ач холбогдлыг бууруулж,биеийн тамирын бэлтгэл хийх хэрэгцээг үл тоомсорлохгүй. Эсрэгээрээбидтамирчдыг суурь түвшинд зааварчлахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэсэн дасгалжуулагчдын шаардлагыг бүрэн дүүрэнхүлээн зөвшөөрч, баталж байна. Гэсэн хэдийч, хэрэв та эхний хэсэгт буюу бие махбодь хөгжүллэхэд нь анхаарал тавихгүй бол та 2 дахь хэмжигдэхүүн харилцан хамааралтай эсвэл 3 дахь хэмжээс сүнслэг-оюун санааныуруу үсрэх боломжгүй юм.

Эхний хэмжээстэйгээ зууралдах нь таны спортын хөтөлбөрийн хамрах хүрээнээс хэтэрсэн үр дагаварт хүргэж болзошгүй юм. Гүйцэтгэлд суурилсан ялах заншлыг тогтоосноос болж дасгалжуулагчид гэрлэлт, гэр бүлийн асуудал улам бүр нэмэгдсээр байх шиг байна. Маш олон дасгалжуулагчид багийн ялсан сэтгэлгээ, хань ижил ба эцэг эхээ хайрлах сэтгэлийг уялдуулж чаддаггүй.

Бараг 40-с дээш жил дасгалжуулсны дараа, бүх түвшний нийт дасгалжуулагчдын 85% нь зөвхөн нэг дэх хэмжээст дасгалжуулдаг гэдгийг би олж мэдсэн билээ. Тэд хэзээ ч хамгийн өндөр түвшний дасгалжуулалтанд хамаарагдах хоёр дахь ба гурав дахь хэмжээсийн хүч чадлыг ойлгодоггүй. Энэ бол бие махбодь, оюун санаа ба сүнсний хоорондох холбоосоор тодорхойлогддог.

Дасгалжуулагч хүний хувьд, эдгээр хэмжээсүүд нь дотоод өөрчлөлт шинэчлэлтэд хүргэх аялал юм. Өөрийнхөө байгаа тэр газарт та зорилготой тавигдсан гэдгээ ойлгож ухаарах хүртлээ та тэнд хүрч чадахгүй ээ. Танд залуу хүмүүсийн амьдралыг найдан даатгасан тул та тэдэнд гайхалтайгаар нөлөөлж чадна.

Та өөрчлөлтийг мэдэрч эхлэх үед, нээлт хийсэн яг тэр газартаа өөрийн тамирчдыг дагуулж аваачих боломжтой. Гэвч та өөрийнхөө хэзээ ч очиж үзээгүй газартаа аяллын хөтөч хийж чадахгүй юм гэдгээ санах нь маш чухал юм.Та өөрөө эхлээд энэхүү аялалд гарч явах ёстой.

Яв

1. Дасгалжуулах явцад эхний хэмжээст гацах нь яагаад их амархан байдаг вэ?

2. Та эхний хэмжээст гацаж байсан удаатай юу?

3.Колоссай 3:23-24 –т Паулын хэлсэн үгс таныг 3D Дасгалжуулагч байхад хэрхэн уриалж байна вэ?

Илүү цаг

“Хүндэт Эзэн минь, тоглогчдынхоо зүрх сэтгэлийг эзэмдэх нь хэцүү гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Энэхүү дотоод өөрчлөлтийн аялалдоролцож байхад минь намайг өөрчлөөч. Би эхний хэмжээст гацаж үлдэхийг хүсэхгүй байна.Харин бүх гурван хэмжээс дотор дасгалжуулдаг 3D дасгалжуулагч болох хүсэлтэй байна. Есүсийн нэр дээр залбирч байна. Амен."

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

3D Дасгалжуулагч: Дасгалжуулагчдад Зориулсан Чимээгүй Цаг

3-н хэмжээст бие махбодь, оюун санаа, сүнсийг дасгалжуулах дасгалжуулагч болсноор таны хийж байгаа зүйл өөрчлөлт утга учиртай жинхэнэ дасгалжуулагч болно.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна