3D Дасгалжуулагч: Дасгалжуулагчдад Зориулсан Чимээгүй ЦагЗагвар
Та яагаад дасгалжуулдаг вэ?
Анхаар
Та бол дасгалжуулагч хүн, би ч бас адилхан. Ийм ч учраас та энэ уншлагын төлөвлөгөөг татаж авсан байж таараа. Магадгүй, энэ төлөвлөгөөг хэн нэгэн хүн тантай хуваалцсан байж болох юм. Эсвэл энэ гарчиг танд туссан учраас үүнийг хийсэн ч байж магадгүй. Та бол дасгалжуулагч.Энэ бол үнэхээр бодит байдал юм.
3D Дасгалжуулагч байх нь тоглоомын төлөвлөгөөний ур чадвартай болох тухай эсвэл цоо шинэхэн довтлох эсвэл хамгаалах төлөвлөгөө ч биш юм. Энэ бол бие хөгжүүлэх дасгал ба дасгалжуулалт эсвэл та бие махбодийн хувьд таны тамирчид өөрсдийн нөөц боломжиндоо хүрэхэд нь тэдэнд туслах нууцууд ч бишээ. Хэрэв та амжилттай дасгалжуулагч байхыг хүсч байвал эдгээр нь чухал бөгөөд зайлшгүй хэрэгтэй бүх зүйлс мөн.
Гэхдээ 3D Дасгалжуулагч нь үүнээс ч илүү гүнзгий явахыг хэлнэ. Энэ бол та өөрийн тамирчид тоглогчдыг бие махбодь, зүрх сэтгэл, сүнс: гэсэн 3 хэмжээс дотор харснаар тэдний зүрх сэтгэлийг бэлдэх явдал юм. Бид үүнийг ойлгосон ч, ойлгоогүй ч бүгдээрээ энэ аялалд гарсан. Энэ бол дасгалжуулагч хүнийхээ хувьд явцын дунд алдагдсан байж болох тэрхүү баяр хөөрийг дахин олж аван, жинхэнэ зорилгоо нээн илрүүлэх тухай юм. Миний хувьд ”Эрхэм Дасгалжуулагч” хэмээн тооцогддог Есүс Христийн нүдээр харж дасгалжуулах тухай юм. Еврей 12:2 нь биднийг Есүс дээр хараагаа төвлөрүүл хэмээн сануулахдаа: “ Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая.” гэжээ.
Бараг 20 жилийн бүтэлгүйтэл ба урам хугаралт бас дахиад 10 жилийн сорилт ба алдаа дутагдлууд нь намайг өнөөдрийн хэн бэ гэдэгт хүргэсэн юм.
3D Дасгалжуулагч нь хүч чадал нь урамшуулах, зоригжуулахад өдөөж, тэр эрэгтэй эсвэл тэр эмэгтэйн нөлөөллийн хүрээг эерэгээр өөрчлөх өөрчлөлтийг авчирдаг гэдгээ ухаарах хэрэгтэй. Би дасгалжуулагч нарыг 3D Дасгалжуулах стратегийг гаргаасай гэж хүсч байгаа ба ингэснээр тэд өөрсдийн нөлөөг ихэсгэхба дасгалжуулагч хүнийхээ хувьд өөрчлөн шинэчлэх зорилгоо биелүүлэх боломжтой болох юм.
Эрчимтэй сургалтаар дамжуулан, би харилцан хамааралтай, зорилгоор удирдуулсан одоо миний санал болгосон3D Дасгалжуулалтын удирдлагын талаар илүү сайн ойлголттой болж эхэлсэн юм. Энэ нь спорт дахь бие махбод гэдэг ойлголтоос илүү гүн гүнзгий зарчмуудын илчлэлт байсан юм.
Нэгдмэл дасгалжуулалт нь гурван хэмжээс дотор хийгддэг юм байна гэдгийг би ойлгож авсан юм :
1-дэх Хэмжээс = Гол Зүйлс (Бие махбодь)
2дахь Хэмжээс = Психологи (Оюун Санаа)
3 дахь Хэмжээс = Зүрх (Сүнс)
Би сурсаар л байна! Та эцэст нь шүглээ сайны төлөө зогсоох тэр өдөр хүртэл сурах үйл явц үргэлжилдэг гэдэгт би үнэхээр итгэдэг. Та яагаад дасгалжуулдаг вэ гэдгийг хамтдаа олж мэдэцгээе! Энэхүү аялалд надтай хамтрах шийдвэр гаргасаны чинь төлөө би маш их баяртай байна!
Яв
1. Яагаад та дасгалжуулдаг вэ?
2. Яагаад та өөрийн энэхүү арга замаар дасгалжуулдаг вэ?
3. Танаар дасгалжуулагдахад ямархуу байдаг вэ?
Илүү цаг
“Хүндэт Эзэн минь, би ажил хэрэгч замаар шийддэг биш, харин өөрчлөлт шинэчлэлтийг хийдэг дасгалжуулагч байхыг хүсч байна. Намайг 3D Дасгалжуулагч болгон сургаж өгөөч. Би тоглогчдынхоо зүрх сэтгэлийг эзэмдэх хүсэлтэй байна. Би яагаад дасгалжуулагч болсныг минь надад ухааруулаач. Энэхүү аялалыг эхлүүлэхэддасгалжуулагч хүний хувьд өөрчлөгдөх хүч чадлыг өгөөч. Есүсийн нэр дээр залбирч байна."
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
3-н хэмжээст бие махбодь, оюун санаа, сүнсийг дасгалжуулах дасгалжуулагч болсноор таны хийж байгаа зүйл өөрчлөлт утга учиртай жинхэнэ дасгалжуулагч болно.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/