ЦӨМ: Итгэлээ Бэхжүүлэхэд Зайлшгүй Шаардлагатай 8 ЗүйлсЗагвар

ЦӨМ: Итгэлээ Бэхжүүлэхэд Зайлшгүй Шаардлагатай 8 Зүйлс

8-с 8 дахь өдөр

Анхаар

"Би сайн мэдээний ерөөл хуваалцагч байхын тулд үүний төлөө бүхнийг хийдэг."

1 Коринт 9:23

Гараандаа

Тамирчид ба дасгалжуулагч нар өнөөгийн соёлд хамгийн их нөлөөтэй хүмүүсийн нэг хэсэг юм. Есүс Христээр өөрчлөгдсөн дасгалжуулагч ба тамирчдаар дамжуулан энэ дэлхий өөрчлөгдөж, Бурханы үгээр бусдад нөлөөлж буйгаа харах онцгой боломж танд бий.

Есүст итгэлээ өгч, Түүнд амьдралаа даатгах тэр мөчид, та дагалдагчийн аялалыг эхлүүлдэг: Энэ бол Христийн жинхэнэ зориулалттай дагалдагч болох үйл явц ба амьдралын зорилго юм. ЦӨМ-өөр дамжих нь дагалдагч болохын зөвхөн эхлэл юм. Дараагийн шатууд нь бусдыг дагалдуулах аялалд урихыг танаас шаардах болно.

Бусдыг татан оролцуул– Найрсаг харилцаагаар дамжуулан өөрсдийн амьдралыг ба Сайн мэдээг бусадтай хуваалцаж, бусдыг татан оролцуулахад Бурхан биднийг дуудсан юм.Бусад хүмүүсийг Бурханы үгэнд хаана татан оролцуулах боломжтой тэдгээр газрыг хайж ол. Үүнд таны гэр, нийгэм, сургууль, баг, сүм ба ХИТН – ийн бүлэг байж болно. Эдгээр нь таны нөлөөлөх хүрээ юм.

Бусдыг сургах– Бусдыг сайн мэдээнд нэгэнт оролцуулсан бол, Бурханы үгээр дамжуулан бусдыг Христ дотор өсөхөд нь тусалж, заахаар биднийг Бурхан дуудсан юм. Есүстэй харилцахад хувьчилсан, цоглог тоглолтын төлөвлөгөө зохион, дараа нь өөрийнхөө баг, гэр бүл ба нийгэмд байгаа тэднээр ижил зүйл хийлгүүлэхээр тэднийг удирдан дагуул.

Бусдыг хүчирхэгжүүлэх– Дасгалжуулагчид ба тамирчид Бурханы үгээр сургагдаж, итгэл дотроо өсөх үед нь бид тэднийг дагалдагч нарыг бэлтгэдэг дагалдагч нар юм гэдгийг нь харах болно. Дагалдагчийн аялал болүе шат юм. Бид зөвхөн итгэлээсээ зуурах урам ороод зогсохгүй, бас үүнийгээ бусдад дамжуулдаг. Бусдыг татан оролцуулах ба Христ дотор мэдэх ба сурахад нь бусдыг сайжруулж, тэдэнд зааж сургахаар Бурхан биднийг дуудсан билээ.

Дагалдагч гэдэг нь Есүс Христ ба Түүний сүмтэй харилцах харилцаандаа өсч хөгжиж буй хүн юм. Эдгээр ЦӨМ хэрэгслүүдтэй, та бусдад нөлөөлөх боломжтой. ЦӨМ сургалтанд хамрагдан найз нөхөдтэйгээ хамтран энэхүү унших төлөвлөгөөгөөр хийгээрэй!

Яв

1. Бид бусад хүмүүстэй Сайн мэдээг хуваалцаж, бас тэднийг итгэл дотроо өсөхөд нь туслах явдал яагаад чухал вэ?

2. Илүү сайн харилцаатай байхын тулд ямар харилцаа танд хэрэгтэй вэ?

Дасгал

1 Тесалоник 2:8

Ефес 4:12

Илүү Цаг

“Эзэн минь, Би Таныг алдаршуулах хүсэлтэйдээ маш их баяртай байна. Өөрийнхөө амьдарч буйнийгэмд хүрэхдээ, Таны зорилго ба хүслийг санахад Та надад туслаач. Намайг энэхүү аялалд удирдан дагуулж буй Танд баярлалаа.Амен.”

Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

ЦӨМ: Итгэлээ Бэхжүүлэхэд Зайлшгүй Шаардлагатай 8 Зүйлс

ЦӨМ бол таны сүнслэг гол цөмийг бэхжүүлэхэд шаардлагатай зүйлсийг хангаж өгөх найман өдрийн унших төлөвлөгөө юм. Сүнслээ бэхжүүлэхэд цаг заваа зориулахад таны амьдрал бүхэлдээ Есүс Христ ба Түүний Үгийн хүчээр өөрчлөгддөг. ЦӨМ-ийн ачаар, та шинэ итгэгч, дагалдагч болж Есүс Христтэй харилцаагаа сайжруулж чадна.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/

Холбоотой төлөвлөгөө унших