ЦӨМ: Итгэлээ Бэхжүүлэхэд Зайлшгүй Шаардлагатай 8 ЗүйлсЗагвар
Анхаар
"Учир нь биеийн дасгал өчүүхэн тустай. Харин одоогийн бөгөөд ирэх амийн төлөөх амлалт бүхий итгэл сүсэг нь бүх зүйлд тустай." 1 Тимот 4:8
Гараандаа
Ариун Сүнс таныг удирдах үед, Тэр таныг шинэ сэтгэлгээтэй, шинэ хүн болгохоор өөрчилж эхлэх боловч, өөрчлөлт бол хоёр чиглэлд явдаг замтай гудамжтай адил. Дасгалжуулалтанд, дасгалжуулагч төлөвлөгөө гаргадаг боловч, тамирчин үүнийг нь биелүүлэх ёстой. Хэрэв та тамирчин хүнийхээ хувьд гүйцэтгэлдээ өөрчлөлт болохыг хармаар байвал, та цагтаа амжиж, ажиллах хэрэгтэй. Сүнслэг дасгалжуулалт ч бас үүнтэй адилхан явагддаг. Үүнийг гурван гол хэсгүүдэд хуваацгаая:
Сүнслэг Дасгалжуулалт Таныг Өөрчилдөг– Сүнслэг дасгалжуулалт нь таны амьдралыг бүхлээр нь өөрчлөх болно. Таны юу боддог ба таны хамгийн чухал зорилгоос эхлээд бусдад хэрхэн хандаж, тэднийг хайрлах хүртэл.
Сүнслэг дасгалжуулалт нь таныг урамшуулдаг– Сүнслэг сахилга батууд нь бидний Бурхантай харилцах харилцаанд оролцож буй арга зам юм. Бурханы үгийг судлах, цээжлэх ба залбирал ба магтаал, ба бусад итгэгчидтэй нөхөрлөх нөхөрлөлөөр, бас эдгээр сахилга батуудад зориулсан төлөвлөгөөг библид толилуулдаг. Бидний ганц хүсэх зүйл бол Бурханыг илүү мэдэх ба хайрлах явдал юм. Бид Есүст цагаа зориулахад, бид үүний үр дүнд Христтэй улам илүү адилхан болдог юм.
Сүнслэг дасгал нь танд Бурханыг мэдэхэд тусалдаг-Та тогтмол сүнслэг дасгал хийвэл, та Бурханыг мэдэж, Түүний таны амьдралд зориулсан төлөвлөгөөг илүү сайн мэдэх болно.
Эхлээд, сүнслэг дасгал нь хүнд хүчир ажил мэт санагдаж болох юм. Хэрэв үүнийг тэсвэрлэвэл, дараа нь сахилга бат орно. Тэгээд эцэст нь, баяр хөөр. Аажмаар, Бурхантай ба бусад итгэгчидтэй хамтдаа өнгөрүүлэх цаг хугацаа нь өдөр бүр таны хайх хэрэгтэй зүйл чинь болох юм. Энэ нь таны замд ирэх алив нөхцөлтэй нүүр тулахад танд хүч ба урам зоригийг өгдөг билээ.
Яв
1. Таны сүнслэг дасгал ямар байхыг Бурхан хүсдэг гэж та бодож байна вэ?
2. Эдгээр өөрчлөлтүүдийг хийхэд танд юу саад болж байна вэ?
Дасгал
1 Тимот 4:8
Колоссай 3:23
Илүү Цаг
“Эзэн минь ээ, Таныг алдаршуулах авьяас ба чадварыг надад өгсөн Танд баярлалаа. Намайг сүнслэг дасгалжуулалтанд хэвээр үлдэж, өөрийнхөө цөмийг сайжруулан, Таныг улам илүү мэдэхэд надад туслаач. Амен.”
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
ЦӨМ бол таны сүнслэг гол цөмийг бэхжүүлэхэд шаардлагатай зүйлсийг хангаж өгөх найман өдрийн унших төлөвлөгөө юм. Сүнслээ бэхжүүлэхэд цаг заваа зориулахад таны амьдрал бүхэлдээ Есүс Христ ба Түүний Үгийн хүчээр өөрчлөгддөг. ЦӨМ-ийн ачаар, та шинэ итгэгч, дагалдагч болж Есүс Христтэй харилцаагаа сайжруулж чадна.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/