ЦӨМ: Итгэлээ Бэхжүүлэхэд Зайлшгүй Шаардлагатай 8 ЗүйлсЗагвар
Анхаар
"Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй, харин мөнх амьтай байх болно.” Иохан 3:16
Гараандаа
Та Бурханы Багт багтана гэж амласнаар та Есүсийг хувьчлан мэдэж, бас Түүгээр өдөр бүр амьдралаа удирдуулж, Түүнтэй хамтдаа алхахнасан туршдаа тохиолдох адал явдлын эхний алхмуудыг эхлүүлж байна.
Бурхантай хамт алхахаар шийдсэнээр, та Түүний төлөвлөгөө ба Түүний Үгийн дагуу амьдрахын тулд Түүний Үгийг судлахад өөрийгөө зориулдаг. Эхлээд, Сайн Мэдээний үгийн талаарх дөрвөн энгийн үнэнийг энд оруулав:
Бурхан Танд хайртай- Бурханы хайр бол хязгааргүй бас болзолгүй бөгөөд Түүнтэй харилцах харилцаагаар дамжуулан Түүний гайхалтай хайрыг хувьчлан мэдрээсэй гэж Тэр хүсдэг.
Гэм нь таныг тусгаарладаг–Хэдийгээр Бурханы хайр нь болзолгүй ч, хэрэв та Түүнийг хэрэгсэхгүй бол Түүний хайрыг мэдрэх боломжгүй юм. Та Бурханд итгэхгүй, Түүний арга замыг хайхрахгүй бол, та гэм хийж байна гэсэн үг. Гэм нь таны бусад хүмүүстэй болон Бурхантай харилцах харилцааг сэвтээдэг. Энэ нь Бурханы танд зориулсан амьдралыг амсаж мэдрэхээс, Бурханаастаныг мөнхөд холдуулдаг.
Есүс таныг авардаг– Гэм нүгэл нь Бурхан таныг хайрлахаа зогсоодоггүй. Учир нь Бурханы агуу хайраас болж, Тэрээр Есүс Христ дотор хүмүүний биеийг олж, Тэр таны төлөө амиа өгсөн юм. Есүс танд Бурхантай байх амар тайван ба Түүнтэй харилцах хувьчилсан харилцааг санал болгож байна. Есүст итгэх итгэлээр дамжуулан, та Бурханы хайрыг өдөр бүр мэдэрч, өөрийн зорилгыг нээж илрүүлэх ба үхлийн дараах мөнх амийг авах болно.
Та Есүст итгэх үү? – хэрэв та Есүст хараахан амьдралаа өгөөгүй бол, залбирлаар дамжуулан Есүст итгэлээ өгөх боломжтой. Хэрвээ та Тэр таны хэлж буй үгсээс илүү зүрх сэтгэлийн хандлаганд анхаарлаа хандуулдаг гэдгийг санах юм бол Бурхантай ярих нь танд хялбар байх болно.
Та эдгээр дөрвөн үнэнийг санах юм бол та Бурхантай идэвхтэй, илүү ойртож байгаа хэрэг юм.Үүнийгээ үргэлжлүүлэн хийгээрэй!
Яв
1. Есүст амьдралаа өгөхөд тань юу саад болж байна вэ?
2. Яг одоо та Есүст итгэж байна уу Таны хариулт юу вэ?
Дасгал
Ром 5:8
1 Петр 3:18
Илүү Цаг
“Бурхан минь, амьдралаа Танд өгч, миний төлөөх Таны хайрыг харахад надад туслаач. Миний гэмийн төлөө надад мөнхийн амар тайван ба Тантай хамт байх хайрыг өгөхөөрТа Өөрийн Хүүг нас баруулахаар илгээсэн Танд баярлалаа.Тантай харилцах миний харилцаанд өсөх явцад Танд түшиглэх миний ойлголтонд туслаач. Амен.”
Энэ төлөвлөгөөний тухай
ЦӨМ бол таны сүнслэг гол цөмийг бэхжүүлэхэд шаардлагатай зүйлсийг хангаж өгөх найман өдрийн унших төлөвлөгөө юм. Сүнслээ бэхжүүлэхэд цаг заваа зориулахад таны амьдрал бүхэлдээ Есүс Христ ба Түүний Үгийн хүчээр өөрчлөгддөг. ЦӨМ-ийн ачаар, та шинэ итгэгч, дагалдагч болж Есүс Христтэй харилцаагаа сайжруулж чадна.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/