ЦӨМ: Итгэлээ Бэхжүүлэхэд Зайлшгүй Шаардлагатай 8 ЗүйлсЗагвар
Анхаар
"Тиймд ийнхүү залбир: Тэнгэр дэх бидний Ааваа, Таны алдар ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй.Таны таалал тэнгэрт шигээ газарт бас биелтүгэй.” Матай 6:9-10
Гараандаа
Бид өөрсдийн хайрладаг хэн нэгэнтэйгээ харилцах харилцааг зайлшгүй гүнзгийрүүлдэг. Бид гэр бүл, найз нөхөд, багийн гишүүд ба дасгалжуулагчтайгаа ярихыг хамгийн чухалд тооцдог. Бид Түүнтэй харилцах харилцаандаа өсмөөр байгаа бол Есүстэй ярилцах цаг гаргах ёстой. Яагаад гэдэг нь энд байна:
Залбирал бол харилцан яриа– залбирал бол Бурханы та хоёрын хоорондын харилцан яриа юм.Та Бурхантай хаана ч бас хэзээ ч ярих боломжтой. Таны юу хэлэх чинь биш, харин таны Бурхантай хуваалцах зүрх сэтгэл тань чухал юм.
Залбирал бол аливаа зүйл ба бүх зүйлийн тухай– Залбирал бол сонсох ба ярих идэвхтэй харилцан яриа хэдий ч, бид юуны тухай залбирах хэрэгтэй вэ? Есүс итгэгчдэд хэрхэн залбирахыг заахдаа, Тэрээр юм бүхний ба хүн бүрийн талаар залбир гэсэн ба ингэснээр Бурханы хүсэл ба ажил нь энэ Дэлхий дээр хийгдэх болно гэжээ.Матай 6:9-13 -г библиэс олж уншина уу. Энгийнээр, бид аливаа юм ба бүх юмны талаар залбирах хэрэгтэй!
Залбирал нь Бурханы төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлдэг– залбирлын зорилго бол та зөвхөн хүсч байгаа зүйлээ гуйгаад зогсохгүй, харин Бурханы юу хүсч байгааг олж авах явдал юм. Бурханы хаанчлал энэ дэлхийд ирж, Түүний хүсэл энэ дэлхийд биелэгдээсэй гэсэн бидний залбирлын энэхүү зорилгыг Эзэний Залбиралд,Есүс тодорхой харуулсан юм.Бид Бурханы төлөвлөгөөг бидний бас бусдын амьдралд бүх л нөхцөл байдлуудад амжилттай хэрэгжээсэй гэж залбирах хэрэгтэй.
Бурхантай ярих нь нэг талын яриа бишээ.Та үнэхээр Бурхантай харилцах цаг гаргах юм бол, Бурхан өөрийнхөө үгээр болон Ариун сүнсээр дамжуулан тантай ярих болно. Түүнтэй байх шугамаа нээлттэй байлга, тэгвэл Тэр танд хариулах болно!
Яв
1. Та юуны төлөө залбирдаг вэ?
2. Та хэрхэн илүү сайн залбирах боломжтой вэ?
Дасгал
Ефес 6:18-19
1 Иохан 1:9
Илүү Цаг
“Эзэн минь ээ, би Тантай ярилцахад нээлттэй ба шударга байхад минь надад туслаач. Та миний амьдралыг өөрчлөөсэй гэж хүсч байна. Ингэснээр миний амьдрал ба зорилго Таны хүслийг биелүүлэх болно. Хэрхэн магтах, асуух бас гэм нүглээ Танд улайхыг мэдэхэд минь надад туслаач. Миний зүрх сэтгэлийг сонссон Танд баярлалаа.Би Танд хайртай.”
Энэ төлөвлөгөөний тухай
ЦӨМ бол таны сүнслэг гол цөмийг бэхжүүлэхэд шаардлагатай зүйлсийг хангаж өгөх найман өдрийн унших төлөвлөгөө юм. Сүнслээ бэхжүүлэхэд цаг заваа зориулахад таны амьдрал бүхэлдээ Есүс Христ ба Түүний Үгийн хүчээр өөрчлөгддөг. ЦӨМ-ийн ачаар, та шинэ итгэгч, дагалдагч болж Есүс Христтэй харилцаагаа сайжруулж чадна.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/